| | USD/MNT 0₮

Н.Мандуул: Бид энэ оны эцэс гэхэд бонд, хүүгийн төлбөрийг ямар нэг саадгүй хийнэ

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрээр өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанд оролцож, мэдээлэл өгсний дээр Засгийн газраас тодорхой чиглэлүүд авсан байна.      

-Хөгжлийн банканд нийт 503 тэрбум төгрөгийн зээлийг эргүүлэн төллөө. Оны эхэнд нийт 66 зээлдэгч байснаас 7 нь зээлээ бүрэн төлжээ. Бид хоёр том ажил хийж дуусгалаа. Олон улсад зээлжих зэрэглэлээ В тогтвортой түвшинд хадгалж чадлаа. Мөн санхүүгийн аудит хийлгэж дууслаа. Манай банканд нийт 1.4 их наяд төгрөгийн эрсдэлийн сан байгуулах шаардлагыг оны өмнө тавьсан. Зээлийн эрсдэлийн сан 906 тэрбум төгрөгт хүрсэн тул банк дампуурах эрсдэл ариллаа. Одоо бид үлдсэн зээлүүдэдээ төвлөрч ажиллан, банкны үйл ажиллагааг хэвийн түвшинд хүргэхээр зорьж байна.            

Бид энэ оны эцэс гэхэд бонд, хүүгийн төлбөрийг ямар нэг саадгүй хийнэ.  

Одоо 14 зээлдэгч зээлээ эргүүлэн төлөхгүй байна. Шинэ Яармаг, Бэрэн групп, Эрэл группийн нийт зээл 410 тэрбум төгрөг байна.

Мөн төрийн өмчит ААН-үүдийн авсан зээлийг эргэн төлүүлэхээр яамдуудтай хамтран ажиллаж байна. Нийт 9 зээлийн 560 тэрбум төгрөгийн үлдэгдэл бий.

“Эрдэнэс Монгол” компанийн авсан 157 тэрбум төгрөгийн зээлийг ойрын хугацаанд төлнө гэсэн хүлээлттэй байна. Тус компанийн ТУЗ-ийн шийдвэрийг хүлээж байна.

ТОСК, НОСК үнэт цаас гарган, манай банканд эзэмшүүлэн, зээлийн чанараа сайжруулахаар бэлтгэл хангаж байна гэв.  

Эдийн засаг

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.