| | USD/MNT 0₮

С.Одонтуяа:Иргэд даарч өлсөж байна, нүүрсний хулгайгаа ярихгүй юмуу

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан дээр УИХ-ын гишүүн С.Одонтуяа асуулт хариулт авлаа. Тэрбээр "УИХ-ын чуулганд олонхийн бүлэг ирцээ бүрдүүлж чадахгүй байна. Ирцээ бүрдүүлж чадахгүйгээс Байнгын хороод хуралдахгүй байна. Улс орны асуудал ямар хүнд байгаа билээ. Үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хүнд хэцүү үед чуулгандаа оролцож идэвхтэй оролцохгүй байна вэ. Ялангуяа Газрын тухай хууль хэлэлцэж байхад энэ танхимд 10 хүрэхгүй гишүүн байсан. Асуудалд ингэж хандаж болохгүй. Өнөөдөр би Ерөнхийлөгчид хандаж байна. Гишүүдээ чуулганд суулгаж мөрийн хөтөлбөрийг нь ажлыг шахаж хийлгэ. 

Өнөөдөр МАН-ын даргад эрх мэдэл дутаагүй шүү, эрх мэдлээр хахаж байна. Өнөөдөр иргэд өлсөж даарч байна. Бидэнд хийх ажлууд их байна. Нүүрсний хулгайгаа яръя. Ард түмэн бүгдээрээ сонсч байна. Эцэст нь хүртэл явна шүү" гэлээ. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.