| | USD/MNT 0₮

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгчээ. Тэрбээр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бөгөөд энэ тухайгаа "Ажлаас чөлөөлөгдөх гурван шалтгаан байсан. Хамгийн том шалтгаан нь хууль хэрэгжүүлэх асуудал байна. Би томилогдсон цагаасаа шударга ёсны төлөө амь биеэ хайрлалгүй тэмцсэн. Хэмнэлтийн хуулиар би орлогч болон зөвлөхөө чөлөөлөхөөс аргагүй болсон. Хэрвээ чөлөөлөхгүй бол би хууль биелүүлээгүй болно. Тиймээс ажлаа өгч байна. Хоёрдугаарт, энэхүү хоёр эрхмээ чөлөөлснөөр зарим нэг найз, журмын нөхдөдөө шударга ёсны төлөө хамтдаа явах, хууль хэрэгжүүлэх, хүн засаглахгүй, хууль засаглах ёсыг удаа дараа сануулсаны төлөө өнөөдөр эв нэгдлийн асуудал номер нэг тавигдсан. Энэ хуулийг хэрэгжүүлсэнээр миний журмын нөхөр байсан миний ах Газрын харилцаа, байгуулалтын дарга н.Болат даргыг ажлаас нь гаргаж, оронд нь томилж өг гэсэн тулган шаардалтад өртсөн. Үүнээс гадна надтай 2003 оноос хойш төрсөн ах дүү шиг байсан хүнийг өнөө маргааш нь ажлаас нь гаргаж, тэтгэвэрт нь гарга гэсэн тулган шаардалтад өртсөн. Хэрэв энэ хоёр хүнийг ажлаас нь гаргаж чадахгүй бол Засаг даргын суудлаа өг гэсэн тулган шаардалтад өртсөн. Амьдрал баян. Тиймээс энэ хоёр эрхмийнхээ ажлыг Засаг даргын суудлаараа сольж байна. Мөн намынхаа бүлгийг хагалахыг хүсээгүй. Эв нэгдлийг хангаж энэ шийдвэрийг гаргаж байна. Түүнчлэн эрүүл мэндийн шалтгаанаар эмчлүүлэх шаардлага гарсан. Надад хэцүү байсан ч намынхаа эв нэгдэл, ах нарынхаа амьдралыг бодож энэ шийдвэрийг гаргалаа" гэжээ. 

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.