| | USD/MNT 0₮

Д.Өнөрболор: Тооны машинд багтахааргүй их тоотой нүүрсний хулгайн асуудалд дүр эсгэсэн байдлаар хандмааргүй байна

УИХ-ын чуулганы хуралдаан эхэлсэн байна. Хуралдаанд гишүүн С.Өнөрболор УИХ-ын дарга болон гишүүдэд хандаж үг хэллээ. Тэрбээр "Аар саархан асуудалд анхаарлаа хандуулж цаг алдаж байна. Тухайлбал, тооны машинд тоо нь багтахааргүй ой тоймгүй тоотой нүүрсний хулгай, Хөгжлийн банкны асуудалд УИХ дүр эсгэсэн байдалтай байна. Үр нөлөө муутай, иргэдийн амьдралд хувийн хэвшилд сөрөг нөлөө болохуйц асуудал хэлэлцэж байхын оронд улс орноо тонон дээрэмдсэн хулгайчдын асуудлыг нэн яаралтай хэлэлцэх хэрэгтэй байна. Нийгмийн захиалга үүссэн байна. Нүүрсний хулгай болон Хөгжлийн банкны асуудлаар холбогдох албаныхныг дуудан ирүүлж нээлттэй сонсгол хийх хэрэгтэй байна шүү, бас энэ бүгдийг хийхийг шаардаж байна" гэлээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар "Нүүрсний хулгайн асуудлаар Г.Ганболдоор ахлуулсан түр байгуулан ажиллаж байгаа. Холбогдох шинжээч болон бусад албаныхан ажиллаж байгаа. Эдгээр ажлууд УИХ-аас гадуур байгаа зүйл байхгүй шүү" гэлээ. 

Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.