| | USD/MNT 0₮

БНХАУ-аас нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар хил гаалийн тухай мэдээлэл гаргаж өгөх боломжгүй гэжээ

Сүүлийн үед нийтийн анхаарлыг татаж асуудал болоод байгаа Нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар БНХАУ-ын эрх бүхий байгууллагуудтай хамтарч ажиллаж хил гаалын талаарх мэдээллийг авахаар УЕПГ-аас хамтарч ажиллах гэсэн боловч Хятадын тал ямар нэгэн мэдээлэл гаргаж өгөх боломжгүй гэсэн хариу өгчээ. 

Тиймээс УЕПГ-ын удирдлагууд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын хууль зүйн яамтай харилцан хэрэг хянан шийдвэрлэхэд, мэдээлэл солилцоход тусламж үзүүлэхийг хүсчээ. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бол тухайн улсын хуулийн хүрээнд ажиллах ёстой. Хятад байлаа гээд дархлагдсан эрхтэй байж болохгүй юм.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.