| | USD/MNT 0₮

С.Ганбаатар:Монголоор дүүрэн нүүрсний, Хөгжлийн банкны хулгай байхад шүүгчид таг байсан, үнэндээ та нар хам хэрэгтнүүд шүү

УИХ-ын чуулганы хуралдаанаар Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг танилцуулж, тэднээс гишүүд асуулт асууж хариулт авч байна. Ихэнх гишүүд нэр дэвшигчдэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв. Мөн шүүхийн үйл ажиллагаанд ч шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Шүүх прокурорт мэргэжилдээ эзэн болсон хүн ажиллаж байгаа. Гэхдээ шүүхийн тогтолцоонд Монголын ард түмэн гутарч байна. Бид нарыг иргэд сонгодог, та нарыг бол сонгодоггүй. Монголоор дүүрэн хулгай, Оюутолгой, Эрдэнэт үйлдвэрийн тухай хулгайг 20 жил ярилаа. Шүүх таг шүү. Та нараас ичсэндээ Швейцарийн шүүх дүгнэлт гаргаж, олон улсын шүүх ажиллаж байна. Та нар ажилладаггүй учраас Монголын ард иргэд сэтгүүлчид, гишүүд бид өөрсдөө та нарын өмнөөс ажлыг нь хийдэг. Мундаг ухаантай гоё хүмүүс сонгогдож байгаа юм байна. Миний асуусан бүхэнд та бүхэн яаж өөрчлөлт гаргах вэ. Гэхдээ шударга бус бүхэнд бухимдаж байна үүнд ямар үр дүн гаргах вэ. Монголоор дүүрэн нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хулгай байхад шүүгчид таг байсан. Бидний ойлгосноор та нар хам хэрэгтнүүд болдог юм билээ шүү. Энэ нэрээ яаж цэвэрлэх вэ" гэж асуулаа. 

Дашрамд танилцуулахад, Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг танилцуулъя. 

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Мөнхөөгийн Пүрэвсүрэн нь 1982 онд Өвөрхангай аймагт төрсөн. 40 настай, эрэгтэй, ам бүл 4. 1989-1998 онд Хэнтий аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, 1998-2003 онд Чингис хааны нэрэмжит Их Засаг их сургууль, эрх зүйч, бакалавр,  2011-2014 онд Их засаг Олон улсын их сургууль, хууль зүйн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан. Эрх зүйч мэргэжилтэй. Тэрээр 2003-2004 онд “УБ даатгал” ХХК-д хуулийн зөвлөх, 2004 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2004-2007 онд Улсын дээд шүүхэд шүүгчийн туслах-шинжээч, 2007-2012 онд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгч, 2012 онд Говьсүмбэр аймгийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч, 2012-2013 онд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, 2013-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч, 2015 оноос хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна. Нэр дэвшигч М.Пүрэвсүрэн нь төрийн албанд 18 жил, шүүгчээр 14 жил 10 сар, үүнээс давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 10 жил ажиллаж байна.

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Бадамдоогийн Ганболд нь 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. 44 настай, эрэгтэй, ам бүл 4. 1986-1996 онд 34 дүгээр дунд сургууль бүрэн дунд боловсрол, 1996-2000 онд Их Засаг хууль зүйн дээд сургууль, эрх зүйч, бакалавр,  2000-2001 онд Их Засаг их сургууль, хууль зүйн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан. Эрх зүйч мэргэжилтэй. Тэрээр 2000-2004 онд Их Засаг хууль зүйн дээд сургуульд багш, 2006-2008 онд Халх журам хууль зүйн дээд сургуульд багш,  2008-2014 онд Түшээ дээд сургуульд багш, 2006 оноос Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгчөөр ажиллаж байна. Нэр дэвшигч Б.Ганболд нь өмгөөлөгчөөр 16 жил ажиллаж байна.

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Нэргүйн Батчимэг нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 47 настай, эмэгтэй, ам бүл 4. 1983-1993 онд Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн 10 жилийн сургууль бүрэн дунд боловсрол, 1993-1997 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, эрх зүйч, бакалавр,  2011-2018 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, хууль зүйн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан. Эрх зүйч мэргэжилтэй. Тэрээр 1998-2001 онд Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхэд туслах шүүгч, 2001-2010 онд Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, 2010-2013 онд Дорноговь аймгийн шүүхийн шүүгч, 2013-2015 онд Иргэний хэргийн давж заалдах 2 дугаар шүүхийн шүүгч, 2015-2016 онд Говьсүмбэр, Дорноговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, 2016 онд Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр тус тус ажилласан. Нэр дэвшигч Н.Батчимэг нь төрийн албанд 24 жил 4 сар, шүүгчээр 24 жил 4 сар, үүнээс давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 7 жил ажиллаж байгаа юм байна. Нэр дэвшигч Н.Батчимэгийн хяналтын шатны шүүхийн шүүгчид тавих болзол, шаардлагыг хангаж байгаа талаар мөн танилцууллаа.

 Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Бадамдоогийн Ганболд нь 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. 44 настай, эрэгтэй, ам бүл 4. 1986-1996 онд 34 дүгээр дунд сургууль бүрэн дунд боловсрол, 1996-2000 онд Их Засаг хууль зүйн дээд сургууль, эрх зүйч, бакалавр,  2000-2001 онд Их Засаг их сургууль, хууль зүйн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан. Эрх зүйч мэргэжилтэй. Тэрээр 2000-2004 онд Их Засаг хууль зүйн дээд сургуульд багш, 2006-2008 онд Халх журам хууль зүйн дээд сургуульд багш,  2008-2014 онд Түшээ дээд сургуульд багш, 2006 оноос Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгчөөр ажиллаж байна. Нэр дэвшигч Б.Ганболд нь өмгөөлөгчөөр 16 жил ажиллаж байна.

 

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.