| | USD/MNT 0₮

Ж.Даваалхам:ДОХ-той 19 эхээс 31 хүүхэд төрсөн бүгд халдваргүй эрүүл

Өчигдөр ХДХВ буюу ДОХ-ын эсрэг олон улсын өдөр болж өнгөрлөө. Манай улсад халдвартай 340 гаруй иргэн бүртгэгдснээс 200 гаруй нь ХӨСҮТ-ийн хяналтад байна.  ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Даваалхам "ХДХВ/ДОХ Монгол Улсад бүртгэгдээд 30 жил болсон байна. Энэ хугацаанд ХӨСҮТ-д ХДХВ/ДОХ-той 19 эх хянагдаж, 31 хүүхэд төрсөн. Бүх хүүхэд ХДХВ/ДОХ-ын халдвар аваагүй нь шинжилгээгээр батлагдсан. Монгол Улс ХДХВ/ДОХ-ын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээр “үйл ажиллагаа нь сайн явагдаж байгаа” гэж үнэлэгддэг. Энэ үнэлгээг эхээс урагт дамжих халдвар, эмнэлгийн орчинд цус, цусан бүтээгдэхүүнээр дамжиж халдвар авсан уу гэдэг нь маш том үзүүлэлт болж өгдөг. Энэ 30 жилийн хугацаанд Монгол улсад цус, цусан бүтээгдэхүүнээс болон эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой ХДХВ/ДОХ халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй байна" гэв. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.