| | USD/MNT 0₮

Дизель түлшний хомсдлоос болж Нийтийн тээврийн үйлчилгээ доголдох эрсдэлд оржээ

Манай улсад Дизель түлшний хомсдол үүсч нөөц байхгүйгээс болж Нийтийн тээврийн газраас автобусны 50 хувийг үйлчилгээнд гаргаж байна гэсэн мэдээлэл цацагдсан юм. Энэ талаар Нийтийн тээврийн газрын эх сурвалж Ч.Батсууриас тодруулахад "Нийтийн тээвэр гэлтгүй улсын хэмжээнд түлш ховордсон. Нийтийн тээврийн үйлчилгээний гаралт багасаагүй. Харин түлш нийлүүлдэг гэрээт байгууллагууд хугацаандаа түлш өгөх асуудалд нь хүндрэл үүссэн. Хамгийн гол зүйл маань гэрээт байгууллагууд маань түлшээ хангаж чадахгүй учраас хувь хүн болон өөр байгууллагуудаас түлшээ хангаад явж байна. Тэглээ гээд автобусны гаралт багасаагүй. Гэхдээ түлшний нөөц маш бага байгаа. Манайд 18 ААН түлшээр хангадаг. Дизель түлштэй холбоотой асуудлаар АМГТГ-т хандсан байгаа. Цаашдаа ийм байдал удаан хугацаагаар үргэлжлэх юм бол эрсдэл үүсэх магадлалтай" гэлээ. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.