| | USD/MNT 0₮

ХУУЛЬ БУС ТОМИЛГОО: УМБА-ны хэлтсийн дарга Д.Нямрагчаа алба хаагчаа дарамталжээ

Улсын Мөрдөн байцаах хэлтсийн даргаар томилогдоод сар ч хүрээгүй байгаа цагдаагийн хошууч Д.Нямрагчаа эмэгтэй алба хаагчаа дарамталжээ. Тодруулбал, Дүүргийн дэд даргаар ажиллаж байсан Д.Нямрагчаа энэ сарын 1-нээс Улсын мөрдөн байцаах албаны хүүхдийн гэмт хэргийг шалгах хэлтсийн даргаар хууль бусаар томилогдсон байна. Хууль бусаар гэхийн учир нь дүүргийн дэд дарга хүн шууд мөрдөн байцаах алба руу шалтгаангүйгээр шилжиж буй нь өөрөө хууль бус томилгоо юм.

Угтаа Улсын мөрдөн байцаах албаны даргад горилсон алба хаагчид ээлж дараагаараа буюу ахлагч болон албаны даргын нөөцөнд авагдсан цагдаа нар томилогдох учиртай. Гэтэл Д.Нямрагчаа нь дүүрэгт ажиллаж байхдаа ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй гэх шалтгаанаар зөрчил гаргаж байсан. Харин зөрчил гаргаж байсан цагдаагийн хошуучийг дэвшүүлэн томилсон нь хууль зөрчсөн үйлдэл болжээ.

Хууль бусаар ийнхүү томилогдсон Цагдаагийн хошууч Д.Нямрагчаа нь ажлаа аваад хорь гаруй хоногийн дараа өөрийн удирдлаганд ажилладаг эмэгтэй алба хаагчаа дарамталжээ. Энэ талаар тухайн эмэгтэй өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Ажлаасаа гардаг ч юм уу ийм дарга үзсэн үү тар нар ” гэх постыг оруулсан байна. Албан бус эх сурвалжийн хэлж буйгаар хошууч Д.Нямрагчаа нь Цагдаагийн Ерөнхий газрын даргаар томилогдон ажиллаж буй хурандаа Сүхболдын хүн гэж яригддаг.

Нийгэм, эдийн засаг

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.