| | USD/MNT 0₮

“Тамгагүй төр” жүжгийнхэнд Хятадууд 2 сая долларын нөхөн олговор өгчээ

Бавуугийн Лхагвасүрэнгийн зохиол, "Hero" энтертайнментын найруулагч Б.Баатарын бүтээл "Тамгагүй төр" Монгол драмыг "The Mongol Khan" нэртэйгээр Английн Лондон хотын Колизей театрт саяхан амжилттай тоглосон. Уг жүжиг нь 40 мянга гаруй хүний хүртээл болж, урлаг судлаач, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан нь Монголын соёлыг баруунд сурталчилсан томоохон үйл явдал болсон.

Мөн БНХАУ-ын Бүх xятадын Соёлын яам зэрэг төрийн байгууллагуудаас "тоглож болно" гэсэн зөвшөөрөл авч улмаар Өвөрмонголын өөртөө засах орны Хөх хот, Ордос хотод тоглохоор тасалбараа борлуулаад байсан уг жүжгийг тус улсад тоглуулахгүй хориглосон үйл явдал  өнгөрөгч есдүгээр сар /2023.09/-д болсон. Харин Хятадын тал ийнхүү хориглосон явдалдаа “Тамгагүй төр” жүжгийн уран бүтээлчдэд БНХАУ-ын тал 11 сая юань буюу 2 сая ам.долларын нөхөн олговор олгосон бөгөөд уран бүтээлчдийн баг энэхүү нөхөн олговроос холбогдох татваруудаа төлжээ.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.