| | USD/MNT 0₮

Уяач Э.Улаанхүү "БҮХ ОДОД"-ын тоглолтод онцгойров

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 12-ны өдөр Монголын Сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй дээд лигийн тэмцээний үеэр Бүх оддын тоглолт болсон. Тус тоглолтод урлаг, соёлын холимог оддын бүрдсэн тоглолтодгитарчин Д.Өлзий-Орших дасгалжуулагчтай хөх баг буюу "Powerade" баг 42-45 харьцаатай ногоон баг LookTV багийг хожиж ялалт байгуулав.

Ногоон багийг "Хурд" хамтлагийн ахлагч Д.Отгонбаяр дасгалжуулсан билээ.

МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн "Бүх Одод-24" Холимог Оддын тоглолтод Дундговь аймгийн Луус сумын харьяат аймгийн алдарт уяач Эрдэнээгийн Улаанхүү оролцов. Түүний талбайд гарч ирээд амжилттай гүйцэтгэсэн гурван онооны шидэлт нь "UG Arena"-д хуран чуулсан хөгжөөн дэмжигчдийг суудлаас нь өндөлзүүлж танхим дүүрэн уухайн дууг хадаалаа.

Тэрээр ногоон баг буюу Looktv багт маш сайн үүргийг нямбай нягт тоглолтоороо гүйцэтгэв.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.