| | USD/MNT 0₮

Найруулагч, жүжигчин Б.Баттөмөр МУГЖ боллоо

Банш Батаа буюу Мөрөөдлийн театрын жүжигчин, найруулагч Д.Баттөмөр МУГЖ боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цагаан сарын босгон дээр ажил хөдөлмөртөө амжилт гаргасан эрхмүүдэд төрийн дээд одон медаль гардуулж байна. Өчигдөр олон хүнд төрийн дээд одон медаль гардуулсан бол өнөөдөр шагналын хур үргэлжилж байна.

Өнөөдрийн шагналд найруулагч, Мөрөөдлийн театрын жүжигчин олноо Банш Батаа нэрээр алдаршсан Д.Баттөмөрт Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх хүндтэй цол тэмдгийг гардуулан өглөө. 

Д.Баттөмөрийн хувьд олон уран бүтээлд гол болон туслах дүр бүтээснээс гадна цөөнгүй кино найруулсан байдаг. Тухайлбал, дауны синдромтой хүүхдийн амьдралаар хийсэн Трио уран сайхны кино олон улсын томоохон уралдаануудаас 20 гаруй шагнал хүртсэн амжилттай юм. Тэрбээр энэ киноныхоо гол дүрийг ч бүтээсэн юм. Ийнхүү урлагийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхийг тодорхойлж, уран бүтээлч байдлыг нь төр засаг өндрөөр үнэлж МУГЖ цол олгож байна. 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.