| | USD/MNT 0₮

Ж.ГАНТУЛГА: ОЮУТНУУД БҮХ СУРГАЛТЫН ТӨЛБӨРӨӨ "МӨРИЙНД" АЛДСАН БАЙДАГ

Сүүлийн үед цахим мөрийтэй тоглоомын улмаас хохирсон иргэдийн талаарх мэдээлэл ихээр гарах болсон. 2023 оны эхний арван сарын байдлаар мөрийтэй тоглоомын бооцоогоо авдаг 1755 дансыг цагдаагийн байгууллагаас олж тогтоон, 1723 дансанд төвлөрсөн 2 тэрбум орчим төгрөгийн гүйлгээг түдгэлзүүлээд байгаа аж. Өөрөөр хэлбэл иргэд цахим мөрийтэй тоглоомын хохирогч болж, энэ хэмжээний мөнгөө алдсан гэсэн үг юм.

Энэ асуудалтай холбоотойгоор бид СЭМҮТ-ийн сэтгэл засалч, донтох эмгэг судлаач Ж.Гантулгатай ярилцлаа.

-Сүүлийн үед цахим мөрийтэй тоглоомд донтох түүнээс улбаалаад амиа хорлох тохиолдолууд ихсэх хандлагатай байна. Үүнтэй холбоотойгоор танай эмнэлэгт хэдэн хүн хэвтэн эмчлүүлж байна вэ?

-  Тоо бариимтаас харахад цахим мөрийтэй тоглоомд донтох эмгэгээр манай эмнэлэгт үзлэг зөвлөгөө, эмчилгээ авах иргэдийн хандлага нэмэгдэж байна. Тодруулбал, 2021 онд 9 хүн хэвтэн эмчлүүлж байсан бол 2022 онд 35 хүн, 2023 онд 43 хүн хэвтжээ.  Үүнээс үзэхэд өмнөх жилүүдтэй харьцуулахад бараг 10 дахин нэмэгдсэн байна.  Энэ бол зөвхөн эмнэлэгт хандан эмчлүүлж байгаа иргэдийн тоо үүний цаана хэдэн хүн байгааг бол тодорхойлох боломжгүй. 

-Насны ангилал ямар байгаа бол?

- Насны ангилал бол 18-40 орчим насны тэр дундаа 20-30 гаруй насны хүмүүс, мөн оюутнууд тодорхой хэмжээгээр гарч байна. Харин хүйсийн хувьд авч үзвэл дийлэнх хувь нь эрэгтэйчүүд бий. Эд хөдөлмөрлөх, ажиллах  залуучууд энэ тоглоомонд их орж байна.

- Цахим мөрийтэй тоглоомд донтох цаашлаад амиа хорлосон тохиолдол бий юу?

-Цагдаагийн байгууллагаас 2023 онд зургаан хүн яг энэ шалтгаанаар амиа хорлож нас барсан байна гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр ажил хөдөлмөр эрхэлж, янз бүрийн өр ширгүй ипотекийн зээлээ төлөөд явж байгаа амьдарлын хэв маяг маш чухал. Гэтэл амьдарлаа жолоодлогогүй болох алхамыг өөрсдөө хийж буй нь харамсалтай. Магадгүй сонирхоод тоглосон байж болно гэхдээ энэ бол ерөөсөө маш том урхи гэх юмуу хүний сэтгэл зүйг маш их судалсан замаар тоглож байгаа.

-Оюутнуудын дунд бас энд тоглоомонд донтож их хэмжээний мөнгөө алдсан тохиодол байгаа юу?

Хамгийн түгээмэл ажиглагдаж байгаа зүйл бол гэр бүл салалт байна. Нэгнээсээ нуугаад хадгаламжаа үрсэн тохиолдол байдаг.

Мөн оюутнуудын хувьд нэгдүгээр курсээ төгсөөд хоёр, гуравдугаар курсдээ сураад байна гэсэн нөхөр огт сураагүй сургалтын төлбөрөөрөө тоглосон байдаг. Өглөө хичээлдээ явлаа гэж гардаг, орой их ядарсан хүн орж ирдэг тэр хүний үйлдэл бол боломж олдвол цагийн ажил хийгээд авсан цалингаараа тоглодог ингээд сургуулиасаа аль хэдийн хасагдсан дараа нь асуудал үүсч эцэг эх нь сургууль дээр нь очоод уулзахад  хүүхэд чинь хоёрдугаар курсдээ сургуулиас хасагдсан гэж хэлдэг.

 Гэтэл эцэг эх нь сургуулиа төгсөх гэж байгаа гэж баярлаад хэрэгтэй бүх зүйлсийг нь мөнгө төгрөгийг нь өгөөд л байдаг  сургалтын төлбөрийг төлөөд байсан чинь огт сураагүй цаг хугацаа алдсан эцэг эхийнхээ өгсөн мөнгийг үрэн таран хийсэн ийм тохиолдол бий.

Гэр бүлийн хувьд бол үр хүүхэддээ тавих анхаарах халамж гэр бүлдээ зарцуулах мөнгө тэр олон асуудалд дунд хүүхэд хохирч байна. Хүүхэддээ анхаарал хандуулах биш өөрийгөө яах вэ гэсэн өрхийн тэргүүн болж хувирдаг.  Мөн түүнчлэн орон гэргүй,  унах унаагүй гудманд гарах дээрээ тулсан байна гэхээр тэр элэг бүтэн байсан гэр бүлд ямар их асуудал үүсэх билээ.  Байнгын таагүй уур амьсгалтай нэг нэгэндээ итгэх итгэлгүй болсон итгэл найдвар цөхөрсөн зүйл бол сэтгэл эмзэглүүлэм зүйл болж байна. Эцэст нь амиа хорлоно гэдэг бол харамсалтай.

ЯРИЛЦЛАГЫН ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ  

 

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.