| | USD/MNT 0₮

НӨАТ: 42 сая баримтаас 10 саяын нэг, таван саяын дөрвөн азтан тодорлоо

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр боллоо. Тодруулбал, сугалааны тохирлыг 13:00 цагт ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулав.Энэ удаагийн тохиролд 2024 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтууд хүчинтэй. Тэгвэл энэ удаа нийт 42,918,745 баримт тохиролд оролцсоноос 43,261 баримтын гурваас дээш орон таарч азтан тодорлоо. Тодруулбал, 10 саяын нэг, таван саяын дөрөв, 500 мянгын 38, 100 мянгын 342, 60 мянгын 3958, 40 мянгын 38918 азтан тодорчээ.

Сугалааны урамшуулалд: 

3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/

4 орон таарвал /40,000-100,000/

5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/

6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/

7 орон таарвал /500,000- 10 сая/

8 орон таарвал 5-30 сая төгрөг авдаг болоод байгаа билээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.