| | USD/MNT 0₮

Казахстаны рэп дуучин Монголд тоглоно

Казахстаны алдартай рэп дуучин Жа Халиб Монголд тоглохоор болжээ. “DD Entertainment” компанийн зохион байгуулах энэ тоглолт ирэх наймдугаар сарын 17-нд “Шангри-Ла” зочид буудлын “Shoppy Park”-ад болох бөгөөд тасалбарын үнэ өнөөдрийн байдлаар 79900 төгрөг байна. Жа Халиб хэмээх уран бүтээлийн нэрээрээ алдаршсан Бахтияр Мамедов 1993 онд Алма-Аты хотод төрсөн, азербайжан аав, казах ээжтэй. 2016 онд анхныхаа цомгийг гаргаснаас хойш Казахстаны шоу бизнесийн алдартнуудын эгнээнд орж хуучин ЗХУ-ын бүрэлдхүүнд байсан орнуудад нэрд гарсан юм. Тэрбээр ”MTV Europe Music Award” шагнал болон ОХУ-ын дуу хөгжмийн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал “Золотой граммофон”-ыг хоёр удаа хүртжээ. Рэп дуулахаас гадна бит дуучин, продюсер тэрбээр нийтдээ 12 цомог гаргасан байна. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.