| | USD/MNT 0₮

Малайзын оффшор данснаасаа Сү.Батболд өөрийн хүү Б.Баттүшиг рүү 14.9 сая ам долларыг шилжүүлсэн БАРИМТ ил боллоо

Малайзын нийслэл Куала-Лумпур хотод Мягмар гарагт тус улсын ерөнхий сайд асан Нажиб Разакын авлигын хэргийн шүүх хурал болох үеэр Монголын улс төрчтэй холбоотой их хэмжээний мөнгөний талаар баримт ил болжээ. Тодруулбал, Их хэмжээний мөнгө, томоохон залилан зохион байгуулсан гэх хэргээр олон улсад эрэн сурвалжлагдаж буй Малайзын бизнесмен, олон улсын дүрвэгч Лоу Тэк Жотой холбоотой гэгддэг “Muraset Limited” компанийн данснаас 2011 оны 12-р сарын 27-нд Сү.Батболдын хүү Баттүшигрүү 14.9 сая ам долларыг шилжүүлсэн нь тогтоогдсон байна.

УГТАА ЭНЭ НЬ ӨӨРИЙН ХҮҮГИЙН НЭРЭЭР СҮ.БАТБОЛД ОФФШОР ДАХЬ МӨНГӨӨ ЭРГҮҮЛЭН АВСАН НОЦТОЙ ХЭРЭГ ГЭЖ ЭДИЙН ЗАСАГЧИД ТОГТООСОН БАЙНА

Учир нь Ерөнхий сайд асан Сү.Батболд өөрийн хувьцаа эзэмшиж байсан Grandcastle Assets Limited компаниар дамжуулан Muraset Limited компанийг хянадаг байсан нь тогтоогдсон аж. Мөн Сү.Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Чон Чу Янг нь “Мурасет” гэх компанийн захирал юм. Гэтэл тус компаниас итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний эхнэрийн дансруу мөнгө шилжүүлсэн баримт дахин илэрчээ. 

Олон улсад эрэн сурвалжлагдаж буй Малайзын бизнесмен Лоу Тэк Жотой холбоотой шүүх хуралдааны үеэр Сү.Батболдтой холбоотой дараах ноцтой баримтууд дэлгэгдсэн:

 Нэгт: “Сү.Батболдын Баттүшигт 40 мянган ам.доллар шилжүүлсэн” гэж хоёр гэрч мэдүүлэг өгсөн байна.

Хоёрт: Сү.Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Мурасет” компанийн захирал Чон Чу Янг руу 4.5 сая ам.долларыг шилжүүлжээ.

Гуравт: Чон Чу Янгийн  гэргий Ким Хак Сон руу 1.4 сая ам.доллар шилжүүлсэн байна.

Дөрөвт: Сү.Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзэмшдэг Infinite Properties Limited болон Bophut Investments Limited компанид тус бүр 4.54 сая ам.доллар, 2.5 сая ам доллар шилжүүлсэн.

Тавт: Muraset Limited компанийн данснаас МУ-ын улс төрийн зүтгэлтэн Дашийн Уранбилэгт 2 сая ам доллар шилжүүлсэн байна.

Үүнээс харахад Сү.Батболд Малайз дахь оффшор данснаасаа олон сувгаар мөнгөө эргүүлэн татсан нь тодорхойлогдоно.

Сэтгүүлч: А.Булганчимэг 

Эрэн сурвалжлах

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.