| | USD/MNT 0₮
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг нэмэхээр 2025 оны Төсвийн хүрээний мэдэгдэлд саналаа тусгаж, Сангийн яаманд хүргүүлсэн. 50 мянган төгрөгийг 2-3 дахин нэмэгдүүлэхээр санал хүргүүлсэн.
Энэ жил сонгуулийн жил учраас нэмэх боломжгүй. Халамжийн хөтөлбөр Сонгуулийн тухай хуулиараа хориотой. Одоо цалинтай ээжийн мөнгийг 50 мянган төгрөгөөр олгоход жилд 100 тэрбумыг зарцуулдаг" гэв.