| | USD/MNT 0₮

3Х3 сагсан бөмбөгийн тэмцээнд манай улсын эмэгтэй тамирчид өнөөдөр Малайзын багтай тоглоно

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн насанд хүрэгчдийн долоо дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн хоёр хоногийн өмнө Сингапурт эхэлсэн юм.   Харин FIBA 3x3 | Asia Cup 2024 тоглолтуудын хуваарь гарчээ. Монголын эрэгтэй баг өнөөдөр 14:40 цагт Шри Ланкын багтай тоглоно. Харин 15:35 цагт Монголын эмэгтэй баг Малайзын багтай, 18:30 цагт манай эмэгтэй баг Филиппиний багтай тоглоно. Монголын эрэгтэй баг 19:20 цагт Тайландын багтай тоглох хуваарьтай байна.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.