| | USD/MNT 0₮

Н.Батсуурь аварга "Алтан цомын бүх оддын барилдаан"-ыхан амалсан бай, шагналаа өгөхгүй байгаа асуудалд шаардлага хүргүүллээ

Даян аварга Н.Батсуурь шаардлага хүргүүлжээ.

      Тодруулбал, тэрбээр цахим хуудастаа “Монголын үндэсний бөхийг хөгжүүлэх зорилгоор Premier sport суваг, Үндэсний алтан цом, Монголын Үндэсний бөхийн холбоо зэрэг байгууллагуудын хамтран зохион байгуулсан “Пепси алтан цом бүх оддын барилдаан”-ыг 2024 оны гуравдугаар сарын 16-нд зохион байгуулсан.

           Энэ барилдаанд нэр бүхий 14 бөх барилдсан бөгөөд зохион байгуулахдаа эдгээр бөхтэй тохиролцсон шагнал урамшууллаа өдийг болтол өгөөгүй. Мөн өнөөдрийг хүртэл бөхчүүдийн эрх ашгийг хамгаалах ямарваа нэг үйлдэл гаргаагүй байна.

Бөхчүүд өөрсдийн эрх ашгийг хамгаалан дуу хоолойгоо нэгтгэн бөхийн барилдаан зохион байгуулсан нэр бүхий байгууллагууд асуудлыг яаралтай шийдвэрлэн бөхчүүдийн эрх ашгийг хангаж өгөхийг шаардаж байна” гэжээ.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.