| | USD/MNT 0₮

ТОЙМ: ХАРИУЦЛАГАГҮЙ, ХАТУУ МЭДЭЭТЭЙ, ХАРУУСАЛТАЙ ДОЛОО ХОНОГ

ХАРИУЦЛАГАГҮЙ, ХАЙХРАМЖГҮЙ ЖОЛООЧИЙН БУРУУГААС БОЛЖ НЭГЭН ЭЭЖИЙН АМЬДРАЛ ОРВОНГООРОО ЭРГЭВ

Хариуцлагагүй хатуу мэдээтэй харуусалтай долоо хоног өнгөрлөө. Үхэл хагацалын мэдээлэл угтдаг өдөр хоногууд үргэлжилсээр.Өнгөрсөн долоо хонгийн харамсал харуусал дагуулсан мэдээ 16-хан настай охин авто осолоор амь насаа алдсан. Хайхрамжгүй жолоочийн буруугаас болж 16 настай охиноо алдаж, гурван хүүхэд нь үхэл, амьдралын заагт буй нэгэн ээжийн амьдрал орвонгоороо эргэв. Өмгөөлөгч нар доод тал нь 10 сая гэдэг нь энэ хүмүүсийн амьдралд 10 сая төгрөг байтугай нэг сая төгрөг байхгүй байна.

“Ослын улмаас тэдэн хүн нас барж, гэмтжээ” гэх харамсалтай мэдээнд бидний чих хэдийнээ дасчихаж. Таны хариуцлагагүй үйлдлээс болж, хэн нэгэн бэртэж, насаараа хөгжлийн бэрхшээлтэй болж, хөдөлмөрийн чадвараа  алдах. Цаашлаад амиа алдах ч магадлалтай. Ганцхан секундын  болгоомжгүй, өөртөө итгэлтэй хийсэн үйлдэл тань  харамсаад, уучлалт гуйгаад ч нэмэргүй үр дүнг авчирч болдогийг энэ үйл явдал илхэн харуулж буй. “2024 оны 3 дугаар сарын байдлаар бага насны хүүхэд зам тээврийн осолд өртсөн 149 тохиолдол бүртгэгдсэн гэж цагдаагийн албанаас мэдээллээ.

ӨНГӨРСӨН ОНД 1739 УГААРТАЖ 46 ХҮН НАС БАРЖЭЭ

Дахиад харамсалтай гунигтай бяцхан зүрх зогссон мэдээлэл. 11хэн настай ээжийн ганц хүү гэртээ уугартаж нас барлаа. Ээж нь эмнэлэгт ухаангүй байна. 2023оны эхний 6 сард 1739 угаартсан бол 46 хүн нас барсан гэх тоо баримт байдаг. Иргэд буруу галалгаа буруу хийж угаартдаг гэж албаныхан мэдээлдэг. Гэтэл энэ олон хүмүүс бүгд галлагаа буруу хийж Зуухны ам онгорхой, яндангүй, хүхээгийн хаалтыг хааснаас угаартаж байгаа юу? Иргэдэд буруу өгч байхаас ямар түлш түлээд байгааг түүнээс болж энгийн иргэд угаартан нас барж байгааг дээдсүүдийн хэн ч ойшоодоггүй. Буруугүй буруутнууд хортой  түлшээр  хэдэн хүний аминд хүрч байж энэ сайн нэртэй муу түлшээ зогсоох вэ?

СОНГУУЛЬ ДӨХӨЖ УЛС ТӨРИЙН ХОЛИОН БАНТАН, ХОВ ЖИВҮҮД ЭХЛЭВ

Энэ долоо хоногт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн viber чат дэлгэгдсэн өмнөх долоо хоногт Баян Р.Базараа Ц.Элбэгдоржид СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТ болох 13 САЯ АМ.ДОЛЛАР өгсөн байж болзошгүй ХЭРГЭЭР СААТУУЛАГДсан. Сонгууль болохоор нэг яригддаг сэдэвтэй хүний эрхийн мэдрэмжгүй Зориг асан аллагын талаар нэвтрүүлгүүд гаргадаг. Хэн ард нь хүйтэн сэтгэлээр хандаж байгаа нь хамгийн их ойломжтой тэр бол ЖЕНКО Х.Баттулга.  810 сая төгрөгөөр нэвтрүүлгээ бэлдэн бүх телезүүдээр цацуулсан. Зориг асангийн эхнэр Булганы нэвтрүүлгээ яагаад заавал сонуулийн өмнө гаргадаг юм бэ гэж үү? Х.Баттулгад өөр сэдэв өөр дарамтлан яриулах хүн үгүй  болохоор тэр бизээ. Хүнрүү дайрч тархи угааж хүнийг хүсээгүй ийм зүйлс яриулхад хүргэсэн харагдаж байна.66 настай Булган. Гэхдээ 2015-2016 онд, Төв аймгийн хорих ангид 10 сар хоригдсон Булганыг хэн ч санасангүй. Тэр олон эсрэг хүйстнийхээ нүдний өмнө, ил тавьсан хувинд бие засахаас аргагүй байдалд хоригдсон, бүх талаараа эрх нь зөрчигдөн, ёс зүйн гүн хар нүхэнд унасан эмэгтэй зогсож байсан нь Булган.  Мэдээж энэ миний дүгнэлт биш мэргэн ардын харж байгаа бодит үнэн. Улс төр гэдэг ер нь улс орныг донсолгосон нэгнээ хэмэлж харлуулсан энгийн ардын тархийг угааж болох гэсэн ойлголт болоод удаж байна. Асуудал хаана байна хэнд байна нэр төр улс төр оргилд хүрэх гэсэн Х.Баттулгын хийж буй үйлдэлүүдийг хархад хамгийн муу хүн юм. Саяхан гэхэд сугандаа байдаг хэдэн бөхчүүдээ дагуулан 21 аймагийг хачин сайхан дээлтээгээр тойрсон.Түүнийг тархи угаахдаа сайн гэдийг бүгд мэднэ. монгол түмний хүндэлдэг бөхчүүдээр  21 аймагт тархи угаахаар яваад ирсэн нь бололтой.Бүгдээрээ нэг бодоод үзэхүү Элбэгдорж vs Баттулгын диссүүд үргэлжилсээр байна.

Сонгуул болох гээд хийж бүтээгүй идсэн уусан улс төрчид энэ тэндгүй сандралдаж сошиолоор дүүрэн солиорч байна.Хэн тэгээд байна гэжүү Лу.Гантөмөр гуйа тайзан дээр зогссон ардчилсан намын тамгийг хайрлаж өвөртлөн хүн болгонд үзүүлсээр санагдаж байсан түүхээ яриад л БАТ-ҮҮЛ гуай Ган-төмөрийгөө Гантөмөр,ойрд үзэгдээгүй том лидер-манлайлагч болох бололтой!

Үнэндээ би Гантөмөрийг манай намын дарга болоход нь хулгайч төртэй тэмцэх тэмцэлд намаа нэгтгээд удирдаад авч явж чадах манлайлагч болж чадна гэдэгт итгэхгүй байсан. Тэр тусмаа япон боловсрол, хүмүүжил нь түүнийг хэтийдсэн аядуу, хүлээцтэй болгосон доо гэж хардаж байв.

Гэтэл би эндүүрсэн бололтой. Тэр яван байж чангараад байна!

Сүүлийн үед түүний байр байдлыг харахад С.Зориг шиг тогтуун, Элбэгээ шиг ортол илтгэгч, Баабар шиг цараатай, Гончигдорж шиг нягт сэтгэлгээтэй жэнтэлмэн болоод байна.

Ямар ч байсан бидний эхэлсэн үйл хэргийг нэр төртэй аваад явах шинэ үеэр намаа сэлбэнэ гэсэн амандаа хүрчээ! гээд уянгалаад эхэлсэн.

Заа ингээд дуусахгүй ээ сэлэнгээс сонгогдсон өнөрбол гишүүн саяхан хөлдүү бууз чимхэж байсан бол  сайханы хөтөл дээр сэлэнгийн унаган охин гээд үсээ намируулан суух.Уул нь энэ гишүүд хийсэн ажилаа тайлагнах ёстой бус уу? Дөрвөн жил чимээ аниргүй баайсан гишүүд гэнэт цочоож гарж ирэх юм даа.Сэлэнгийнхэн маань тэгээд сэтгэгдэлээ үлдээх биз 

ДУУГҮЙ БАЙХ БИШ ХИЙСЭН АЖИЛАА ТАЙЛАГНАЖ ДУУТАЙ БАЙХ ЁСТОЙ П.АНУЖИН ГИШҮҮН ЭЭ!

Хүүшээ тамин минь дуусаагүй ээ. Дуугүй байх сонгодог хариулт ч “Хариулъя” зарим зүйлд. Гэсэн онцлох пост. Араас нь СХД-ийн 12-р сургуулийн шинэ бүтээн байгуулалт дуусаж, үүдээ нээлээ. Хоолойгоо сөөтөл, улаа эргэтэл явсан, тэмцсэн ажлын үр дүн гарлаа. Эдгээр үгийг Тайлбарлана. Хүүхдүүд минь орон гэртээ ойр сургуульдаа аюулгүй тайван явцгаагаарай! Эрдэмтэй хүн болоорой!

Угасаа тойрогтоо ажил хийх гэж ард түмний дуу хоолой болох гэж сонгогдсон.Хийж чадна хийнэ гээд л улс төрд орсон.ДУУГҮЙ БАЙХ БИШ ХИЙСЭН АЖИЛАА ТАЙЛАГНАЖ ДУУТАЙ БАЙХ ЁСТОЙ.

Заа одоо хэдүүлээ яана даа сонгууль улам ойртсоор байдаг нэр дэвшиж байгаа улс төрчид иймэрхий байдалтай байдаг.Бид уулнь сонгол хийх ёстой сонгох хүнгүй сонгууль болох шинжтэй.Тойм болгон дээрээ хэлдэг. Сонгогч бид сонгууль өгөхдөө саналаа хуудалвал бидний ирээдүй ямар болж бид хэрхэн амьдарч байгааг харж байгаа.Тийм дээ ч бид сонгох нэр дзэвшигчидын намтар мөн дээрээс нь мартаж болохгүй улс төрчдийг хэзээч бүү сонгоорой бид боломжоо алдаж эх орноо ухуулж бяцхан хүүхдүүдийн хармсалт мэдээллээр биш эх орондоо аз жаргалтай аюулгүй амьдрах орчинтой болохын төлөө сүүлийн сонгуулаа бодж өгцгөөе мэргэн ард минь.

ТӨРИЙН ДАЛБААГАА ТИВ ДЭЛХИЙД МАНДУУЛЖ БУЙ ДААМЧИД

Мэдээлэл тэнцвэртэй байх ёстой мэдээж дандаа болохгүй бүтэхгүйг онцлоод байхав сайн мэдээлэл хүргье

Дөрөвдүгээр сарын 10-наас 20-ны өдрүүдийн хооронд Узбекстан Улсын Ташкент хотноо даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөсөн. Уг тэмцээнд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын “Цоморлиг” цэцэрлэгийн сурагч Х.Налжирмаа, “Хөх сувд” цэцэрлэгийн сурагч О.Энхгэрэл нар амжилттай оролцсон байна.

Тодруулбал, Х.Налжирмаа цом, нэг алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн бол О.Энхгэрэл нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ.

Б.Алтан-Эрдэнэ хүү ДААМНЫ АЗИЙН АВАРГЫН 3 ТӨРӨЛД ТҮРҮҮЛЖ төрийн дууллаа гурвантаа эгшиглүүлж, төрийн далбаагаа гурвантаа мандуулжээ.

ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ТӨРИЙН ӨМЧ БОЛОВ

Улаанбаатар хотын иргэдийн сайн, муу хэл ам аль алиныг нь хүртэж яваа Х.Нямбаатар.

Улаанбаатар хотоор ойрдоо нэг ууртай хүн хурдан хурдан алхаж явдаг болсон. Тэр эрхэм маань ойрдоо ажил их хуушуур гуанз орох ч завгүй гүйгээд л түмний төлөө гээд сонгогдчихоод түмэн олоноо  загинаад л уурлаад л нураагаад л түмбэгэр бөмбөгөр блокны талаар яриад л.

Нэг бодлын ажил хийх гээд сошиал багаа дагуулан гадуур яваад л хийсэн болгон дээрээ бичлэг хийж оруулаад л шинэхэн хотын даргийн шинэ имиж бүрдүүлээд байна. Төв Цэнгэлдэх  талаар нэг хэсэг попорч байгаад нийслэл 100 хувь өөрийн өмч болгож тэгсэн чинь наадам болохоор хуушуур биш галлерэй болгон хуушуур заруулахгүй гээд мэдэхгүй нямба даргийн попролтыг заримдаа бүүр ойлгохгүй юм. Ажил хийгээд байна уу сонгуулийнхаа сурталчилгааг хийгээд байна уу?

Товч Тойм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.