| | USD/MNT 0₮

Сонгууль тойрсон улс төрийн зодоон дунд 10 ХҮН БАРИВЧЛАГДАЖ, НЭГ ХҮН НАС БАРЛАА

 

2024 оны УИХ-ын сонгууль хаяанд ирж улс төрийн сүр дуулиантай зодоон ил цагаан эхлэв. Тодруулбал, сонгуультай холбоотойгоор Засгийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нар олны нүдэн дээр үзэж тарж байна.

 Тухайлбал, өнгөрсөн сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлч Б.Ганчимэгтэй ярилцлага хийж олон нийтийн 18 телевизээр зэрэг цацаж Ц.Элбэгдэржыг хөдөлгөөнд оруулав. Түүний хариуд Ц.Элбэгдорж Л.Оюун-Эрдэнэ ээ би чиний тархинд түрээсгүй амьдарч байна” хэмээн дисслэв.  

Тэгвэл ЗАСГИЙН ТЭРГҮҮНИЙ ДАРААГИЙН ДАЙРАЛТ БОЛОХ ЗОРИГ АГСАНЫ ГЭРГИЙ БУЛГАНЫ ЯРИЛЦЛАГА ОЛОН НИЙТИЙГ ТЭР ЧИГТ НЬ НЭГ ЦЭГТ АВААЧИЛАА.

·        ЖИЛ БҮРИЙН СОНГУУЛИЙН ҮЕЭР ЗОРИГ АГСАНЫ ХЭРГИЙГ СӨХӨЖ СОНГУУЛИЙН ПИ-АР ХИЙДЭГ НӨГӨӨ Л НЭГ УЛИГ БОЛСОН ХӨДӨЛГӨӨН. Тус ярилцлагын дараа Булганыг хэлтэй амтай хүн бүхэн муу хэлж. Харааж зүхэв. Энэ нь улс төрийн золиос дунд хувь хүний эрх, алдар хүнд ноцтойгоор зөрчигдөж буйн харуулж байна.

Ингээд Л.Оюун-Эрдэний Элбэгдорж руу дайрах дайралт зогссонгүй.

·        Ачих Ихт” ХХК-д эрүүгийн цагдаагийн албанаас нэгжлэг хийж Баян Базар тэргүүтэй хэд хэдэн хүнийг баривчилж одоог хүртэл 461-р хорих ангид цагдан хоригдож байна. Угтаа Ачит ихт” ХХК-ийн удирдлагыг "байнга мөнгө угаасан", Цагалбар компанийн дансанд 13.5 сая долларыг нуун далдлахад оролцсон гэж зарлаж байгаа ч хэзээ, яаж байршуулсан нь тодорхой бус. БАРИВЧИЛГААНЫ ДАРАА ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЭНЭ ХЭРЭГТ Ц.ЭЛБЭГДОРЖИЙГ ХОЛБОГДУУЛАН ЗАСГИЙН ИНДЕР ДЭЭРЭЭС ӨӨРӨӨ ЗАРЛАСАН БАЙДАГ.

Тэдний дайралцаан ингээд дууссангүй.

·        Өнгөрсөн баасан гарагт /2024.04.26/ орой гэрээсээ гараад сураггүй 5 хонож байсан өмгөөлөгч Г.Батбаяр нас барсан байдалтай олдсон. ТЭГВЭЛ ТҮҮНИЙ ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛАН ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА АСАН ХУРЦЫГ ШАЛГАЖ БУЙ АЖ.

Энэ олон хэргүүдийн араас өнгөрсөн амралтын өдөр Л.Оюун-Эрдэнийн засгийн газар олон ГЕНЕРАЛУУДЫГ томиллоо.

Ийнхүү сонгууль тойрсон улс төрийн зодоон дунд 10  хүн хоригдож нэг хүн нас барлаа.

 

Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.