| | USD/MNT 0₮

Б.Болор-эрдэнэ: Наана чинь камер байгаа, чамайг хэнд саналаа өгснийг мэдэж байгаа шүү гэж сонгогчдыг дарамталдаг

2024 оны УИХ-ын ээлжит сонгууль болоход 59 хоног үлдээд байна. Үүнтэй холбоотой мэдээллийг өнөөдөр /2024.04.29/ Ардчилсан намын ҮБХ-ын гишүүн Б.Болор-Эрдэнэ түгээлээ.

Тэрбээр, “Технологийн айдастай сонгогчид маань яаж байна. за хэцүү ч юм даа. Одоо энэ хүүхдийн ажлын байртай холбоотой асуудал байдаг тэгээд хэлсэн ярьсандаа саналаа өгөхгүй бол дараа нь мэдчихвэл төвөг дөө гэж боддог. Гэтэл тэр төхөөрөмж бол таны нууцлалыг хангаж байгаа. заалны үндсэн үйл ажиллагааг хангах зорилготой камер байдаг. Наана чинь камер байгаа шүү. Чамайг хэнд саналаа өгснийг мэдэж байгаа шүү гэж дарамталдаг. энэ дарамтаас айсан сонгогч за за яршигдаа гэж бодоод хүсэхгүй байгаа сонголтоо тэр бүхээгийн ар талд очоод хийчихдэг. энэ бүхэн тухайн үедээ өөрийнхөө нэгхэн асуудлыг шийдэж байгаа боловч энэ буруу зөрүү ойлголт нь өөрөө нийт монголын асуудал болж энэ сонгуулийг шударга явуулах нөхцөлийг нь бүрдүүлж ядахгүй байна. тэгэхээр монголчуудаа монгол хүмүүс бүр үндсэн хуульд олгосон эрхийн дагуу хэнээс ч хараат бусаар бие дааж нууцаар саналаа өгөх эрхэндээ битгий халдуулаарай. энэ бол бидний язгуур эрх ашиг. энэ бол монголчууд бидний амьдрал ирээдүйн үр удмын маань хувь заяаг шийдэж байгаа юм шүү” гэв.

ВИДЕО: https://www.facebook.com/AsuNewsMN/videos/1857632871366082

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.