| | USD/MNT 0₮

ТӨРД ГОЛОГДОХ УЛСТӨРЧ ЦУВРАЛ#9: АРД ТҮМНЭЭ МАНГАСЫН ТОЙРОГТ ЭРГЭЛДҮҮЛСЭН Г.АМАРТҮВШИН

ЯГ ОДОО МИНИЙ АРД ХАРАГДАЖ БАЙГАА ЭНЭХҮҮ ТҮГЖРЭЛИЙГ НИЙСЛЭЛЧҮҮД МАНГАСЫН ТОЙРОГ ХЭМЭЭН НЭРЛЭДЭГ. ЭНД ӨДӨР БҮР 5000-6000 ГАРУЙ ИРГЭД ТҮГЖРЭЛДЭЭ БУХИМДАН СТРЕССДЭЖ СУУДАГ.

ТЭГВЭЛ ЭНЭХҮҮ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ОЛНОО ШАРК ХЭМЭЭН НЭРЛЭГДДЭГ УИХ-ЫН ГИШҮҮН Г. АМАРТҮВШИН СОНГОГДСОН. Тэрбээр нийслэл хотын хамгийн мөнгөлөг оршин суугчидтай дүүрэгт ард түмнийг төлөөлөн төр түшилцэж буй. Г.Амартүвшин гишүүнийг сонгогдсоноос хойш ЗАЙСАН, ЯАРМАГИЙН асуудал багасах биш улам нэмэгдэв.

Тухайлбал, Зайсангийн аманд амьдарч буй айл өрхийн цэвэр усны асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Тодруулбал, Зайсангийн аман дахь таван хотхоны ундны уснаас гэдэсний савханцар илэрсэн. Байршлаар нь аваад үзвэл таван хотхон энд тэнд байршиж байгаа. Тэгэхээр Зайсангийн амны ундны усанд тэр чигээрээ гэдэсний савханцар илрэх эрсдэлтэй. Хамгийн голд нь энд 3000-4000 хүүхэд эрсдэлд орж байгаа юм.

Мөн түүнчлэн яг бидний энэ зогсож байгаа МАНГАСЫН ТОЙРОГ. Дөрвөн жилийн өмнө энэ тойрог нэг чигийн урсгалтай байв. Харин өнгөрсөн жилээс эхлэн ийнхүү тойрдог болсноос болж түгжрэл хэдэн хувиар нэмэгдсэн. Энд оршин суудаг иргэд энэ тойргоо хэвийн болгооч гэж удаа дараа үзэл бодлоо илэрхийлдэг авч ТӨРИЙН ОРДОНД СУУЖ БАЙГАА ГИШҮҮН НЬ ГАНЦ ҮГ ГАН ХИЙДЭГГҮЙ. ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ЭНЭ ТҮГЖРЭЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР Л....

ДАРААГИЙН АСУУДАЛ, БИД БҮХНИЙ ЧИХНЭЭ ХОНОГШСОН СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН АСУУДАЛ, БҮРЭН ЭРХ ГИШҮҮНИЙ ХУВЬД НЭН ТЭРГҮҮНД ШИЙДЭХ АСУУДЛЫН НЭГ БОЛ ЯАЛТЧГҮЙ МӨН.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Бельги улсын Брюссель хотын Европын Их сургуулийн бизнесийн удирдлагын бакалавр, АНУ-ын Бостон хотын Харвардын бизнесийн сургуулийн, бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй. Тэрээр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар долоон сарын хугацаанд ажиллаж, улс төрд орсон байдаг. Тэрбээр хөгжлийн банкны зээлийн асуудлаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж байсан ч удаатай.

Түүнтэй холбоотой нэгэн дуулианыг дурьдвал: Нидерландын Вант Улсын Цог Жавхлант Хатан хаан тус улсын иргэний харьяаллыг 2007 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Г.Амартүвшинд олгосон байж болзошгүй болон өөрийнх нь Монгол Улсын харьяатаас гарахыг хүссэн өргөдлийн баримтууд бий.

Г.Амартүвшингийн талаар гаргасан Бүртгэлийн Ерөнхий газрын тодорхойлолтод “…Ганибалын Амартүвшин 1974 оны 06 дугаар сарын 26–ны өдөр Зөвлөлт Холбоот Улсад төрсөн” гэжээ. Харин Г.Амартүвшин иргэний харьяаллаа солиход гаргасан өргөдөлд “1974 оны 6 дугаар сарын 26-нд Улаанбаатар хотод төрсөн” гэжээ. Мөн түүний Нидерландын Вант Улс, Монгол Улсаас авсан гадаад паспортууд дэлгэгдэж байв.

Улсын Их Хурлын гишүүний үндсэн үүрэг бол ХУУЛЬ САНААЧЛАХ, ХУУЛЬ ХЭЛЭЛЦЭН БАТЛАХ ҮЙЛ ЯВДАЛ. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНД АРД ИРГЭДИЙНХЭЭ НИЙТЛЭГ ЭРХ АШИГ, ШУДАРГА ЁСНЫ ЗАРЧМЫГ ТӨЛӨӨЛЖ ажиллах чиг үүрэгтэй. ГЭТЭЛ СААРАЛ ОРДОНД БАЙГАА БАЙХГҮЙ НЬ МЭДЭГДЭХГҮЙ ЯМАР НЭГЭН ТОДОРХОЙ САНААЧИЛСАН, БАТАЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ ГЭЖ БАЙХГҮЙ ЭДГЭЭР ГИШҮҮДИЙГ ДАХИН ТӨР ТҮШИЛЦҮҮЛЭХ ХЭРЭГ БИЙ ЮУ?

ХУУЛЬ САНААЧИЛАХ БАЙТУГАЙ ХОРООНЫХОО АСУУДЛЫГ ЗОХИЦУУЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ГИШҮҮДЭД ДАХИН ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ СЭДЭЛ СОНГОГЧ ТА БҮХЭНД БИЙ ЮУ?

 Энэ жил түүхэндээ анх удаа парламентад 126 гишүүн суух учир хэн хүнгүй цээжиндээ эмээлтэй хазаартай морь хөтөлчихөөд цогьж яваа. ТЭР ДУНДАА МАН-ЫНХАНД ХАМГИЙН АШИГТАЙ ХУВИЛБАР. Тиймээс Сэтгүүлч миний бие дахин хэлье. Бид шинэ нийгмийг шинэ төрийг бүтээхийн тулд өөрийн дугуйлах гэж буй гишүүнээ сайн судалж сайтар нягтлах нь нэн чухал. Төрд гологдох улс төрч цувралын ээлжит дугаараар УИХ-ын гишүүн Ганибалын Амартүвшинг онцоллоо.

 

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.