| | USD/MNT 0₮

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 тавдугаар сарын 1-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Онцлох шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан юм.

Тэрбээр, “Үндэсний баялгийн сан гурван сангаас бүрддэг байгаа. Ирээдүй үндсэн сан буюу Норвегийн ирээдүй өв сан, хөгжлийн сан гэдэг. Үүнтэй ижил төстэй концепттэй өөрөөр хэлбэл баялгийн сангаас ирээдүйдээ хадгалъя. Ирээдүй хойч үедээ зориулж хадгална. Энийг мэдээж арвижуулна, баяжуулна. Хоёрдугаарт сан маань хуримтлалын сан байгаа. Үндсэн концепт нь сингапурын хөгжлийн сантай концепт нь тун төстэй. Өөрөөр хэлбэл, өнөөдөртөө өнөө үедээ зарцуулах ийм боломжийг бий болгоё гэдэг ийм зохицуулалт байгаа. Өнөө үедээ бид гурван чиглэлийн эрүүл мэнд, боловсрол, орон сууц гэсэн ийм гурван чиглэлээр ашиглана. Гуравдугаарт хөгжлийн сан буюу ирээдүйдээ хийх хөрөнгө оруулалтуудыг дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрт оруулсан томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулна. Үүний орлогын гол эх үүсвэр нь төсөвтэй холбоотой. Өөрөөр хэлбэл төсвөө бид хэрхэн яаж зөв удирдаж зохион байгуулна тэрний үр дүнд төсөв ашигтай гарвал тогтворжуулалтын сангийн тавин хувийг нь энэ сандаа хуримтлуулаад цаашдаа хөрөнгө оруулалтаа хийгээд явна гэдэг. Ийм үндэсний баялгийн сангийн үндсэн концептийг бид хуулиараа баталсан. Тэгвэл өнөөдөр засгийн газрын тогтоолоор үндсэндээ хуримтлалын сан дээр онцолж хийхээр ийм тогтоол гарлаа. За ингээд 2023 оны хуримтлалын санд орлого бүрдүүлэх үүрэг бүхий эрдэнэс монгол компанийн дээр байгаа 2023 оны 500 тэрбум төгрөг хүртэлх төрийн өмчит компаниудын 34 хувийн ноогдол ашиг буюу 500 тэрбум төгрөг бүхий энэ эх үүсвэрийг уг санд хуримтлуулж үүнийг тэр даруйд нь орон сууцны хөтөлбөрийг эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлж хөрөнгө оруулалт хийхээр ийнхүү шийдвэрлэлээ.  Үндэсний баялгийн сангийн хуулийг баталсантай холбоотойгоор Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2023 оны ногдол ашгаас "Хуримтлалын сан"-д төвлөрүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Ингэснээр ипотекийн зээлийн эх үүсвэр 1,2 их наяд төгрөгт хүрч, банкны зээлийн шалгуур хангасан 10 мянган иргэн орон сууцтай болох боломж бүрдэж байна.” гэв.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.