| | USD/MNT 0₮

ТОДРУУЛГА: Үндэсний номын сангийн шинэ салбарын нээлт тавдугаар сарын 15 -ны өдөр хүртэл хойшилжээ

Үндэсний номын сангийн шинэ салбар 2024 оны тавдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ гэж мэдээлсэн. Энэ талаар бид өнөөдөр Үндэсний номын сангийн газраас /2024.05.01/ тодруулахад “нээлтийн үйл ажиллагаа хойшилсон, энэ тавдугаар сард багтаж нээх болно. Яг хэдний өдөр гэх тов тодорхой гараагүй байна” гэсэн мэдээлэл өгсөн юм.

Мөн сонирхуулбал, шинэ салбар нь 16 төрөлжсөн уншлагын танхимтай. Тус номын сангийн барилгад үйл ажиллагааг эхлүүлснээр иргэдэд үйлчлэх хүртээмж нэмэгдэж, ном, хэвлэмэл бүтээгдэхүүний соёлын бүтээлч үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Номын сангийн үйл ажиллагаа өргөжиж, иргэд шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэх, мэдээлэл авч, сурч хөгжих, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, харилцан туршлага солилцоно гэж үзжээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.