| | USD/MNT 0₮

ТӨРД ГОЛОГДОХ УЛСТӨРЧ ЦУВРАЛ#10: Сонгуулийн чимээнээр гэнэт тодорч буй Д.ӨНӨРБОЛОР

Сөүл группын ерөнхийлөгч Д.Өнөрболор нь 2020 оны УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас нэр дэвшиж түмэн олныхоо итгэлийг хүлээн төрд сонгогдсон.

Дөрвөн жилийн хугацаанд таг чимээгүй явсан улс төрч сонгуулийн чимээнээр гэнэт тодров. Тэрбээр түүний сүүлийн үеийн сонгуулийн ПИ-АР олон хүмүүсийн шүүмжлэлийг дагуулаад буй. Хуулийн төсөл санаачилж, хүүхэд залуучуудынхаа дуу хоолой болох ёстой гишүүн Сэлэнгийн Сайхны хөтөл дээр салхилан суугаа харагдана. Түүгээр ч зогсохгүй хөлдүү буузны реклам нь олон түмний шившиг боллоо.

Хөлдүү буузаар иргэдийг тархидаж, хөдөөгийн зураглалаар уянгалж салхинд цохиулсан Д.Өнөрболор гишүүний хамаарал бүхий Сөүл ХХК хүүхдийн парк дотор нийтийн хоолны бизнесийн үйл ажиллагаа явуулдаг. Харин үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тохижилттой холбоотойгоор 50 автомашины зогсоолыг чөлөөлөх асуудал яригдаж буй. Хотын дарга Х.Нямбаатар түүнийг эмэгтэй хүн гээд зөөлөн хандаж хэлээ хазаад өнгөрөхөө ч илэрхийллээ.

Монгол улсын найм дахь парламентад сонгогдсон гишүүдээс хамгийн ХӨРӨНГӨЛӨГ ГИШҮҮНИЙ тоонд багтдаг. Түүний ХОМ-ыг шүүж үзвэл 15 тэрбум 289 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц барилга байгууламжтай.  

Тодруулбал, найман нийтийн орон сууц, үйлчилгээний зориулалттай гурван обьект, долоон баригдаж дуусаагүй барилга болон гурван авто зогсоолтой. Түүнчлэн 499 саяар үнэлэгдэх нийт 3902 м2-т газартай. 

УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын жилийн орлого 68 сая төгрөг бол гэр бүлийн орлого 77 сая төгрөг.

Мөн 642 саяар үнэлэгдэх гурван автомашинтай. 150 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй.  Дотоодын банк санхүүгийн байгууллагад 1 тэрбум 591 сая төгрөгийн хадгаламжтай аж.

 2021 онд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, П.Анужин, Х.Булгантуяа нарын хамтаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг санаачилж гарын үсэг зурсан атлаа бусдыгаа буруутгаж уснаас хуурай гарах гэж оролдсон удаатай. Тус хуулийн төсөл дэх заалтыг бусдадаа мэдэгдэлгүйгээр нэмсэн гэх хэргийн эзнээр цоллуулж байсан юм.

УИХ-ын гишүүд хамтран хуулийн төсөл санаачилсан тохиолдолд “хулгайгаар” заалт оруулсан, нэмсэн гэдэг хэл ам гарч байсан удаагүй. Гэвч эл дуулиан нь УИХ-д ямархуу ЧАДАМЖТАЙ ГИШҮҮД СОНГОГДСОН БЭ ГЭДГИЙГ ИЛЭРХИЙЛЭЭД ЗОГСОХГҮЙ ПАРЛАМЕНТ ЧАДАМЖТАЙ ЮУ ГЭДЭГ АСУУДЛЫГ Ч ХӨНДӨГДӨНӨ.

Ингээд Д.Өнөрболор гишүүний ХУУЛИЙН ТӨСЛИЙН КАРЬЕР ЭНЭ ХҮРЭЭД ӨНДӨРЛӨВ.

Хүүхэд алга болж, амь насаа алдаж, хүчирхийлэлд өртөж байхад МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН ЭМЭГТЭЙ ГИШҮҮД АМАА ҮДҮҮЛСЭН ЮМ ШИГ ТАГ ЧИМЭЭГҮЙ. Тэдэнд улсынхаа төлөө оновчтой санаачилга гаргахаас илүү ХАМАР АМАНДАА ИЛҮҮ АНХААРЧ АЖИЛДАГ БОЛООД УДАЖ БАЙНА.

Эрх мэдэл албан тушаалаа ашиглан хувийн бизнестээ ашиглах нь ёс зүйгүй увиагүй үйлдлүүдийг тод жишээ. Тиймээс сонгогч та бүхэн энэ жилийн сонгуулиар соргог байж  ПАРЛАМЕНТАД АРД ИРГЭДИЙНХЭЭ НИЙТИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ДУУ ХООЛОЙГОО ХҮРГЭЖ, ҮР ДҮНД ХҮРДЭГ ЭРХЭМҮҮДИЙГ СОНГОХ УЧИРТАЙ.

ТӨРД ГОЛОГДОХ УЛС ТӨРЧ НЭВТРҮҮЛГИЙН ЭЭЛЖИТ ДУГААРААР УИХ-ЫН ГИШҮҮН Д.ӨНӨРБОЛОРЫГ ОНЦОЛЛОО. ҮЗЭГЧ ТАНД ДҮГНЭЛТИЙГ ҮЛДЭЭЕ. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.