| | USD/MNT 0₮

I ээлжийн цэрэг татлага 2 дахь өдрөө үргэлжилж байна

Нийслэлийн хэмжээнд 2024 оны I ээлжийн цэрэг татлага 2 дахь өдрөө үргэлжилж байна.
-Баянгол дүүрэгт 96 дугаар сургууль
-Баянзүрх дүүрэгт 14 дүгээр сургууль
-Сонгинохайрхан дүүрэгт 83 дугаар сургууль
-Хан-Уул дүүрэгт 34 дүгээр сургууль
-Чингэлтэй дүүрэгт 5 дугаар сургууль
-Сүхбаатар дүүрэгт 3 дугаар сургуулийн байранд явагдаж байна.
 
Хугацаат цэргийн албанд татагдах залуус:

-Иргэний үнэмлэх, Цэргийн үүрэгтний үнэмлэх, Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, Сургууль төгссөн бол диплом, Цээж зураг зэргийг биедээ авч, Цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй юм. Цэргийн насны нийт залуус цэрэг татлагадаа идэвхтэй хамрагдана уу.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.