| | USD/MNT 0₮

Мөрийтэй тоглоомоор "ХӨРӨНГӨЖСӨН" СУМЪЯА ХУУЛИЙНХАНД авлигал өгчээ

Өнгөрсөн долоо хоногт 21 настай залуу цахим мөрийтэй тоглоом тоглож 100 сая төгрөгөө алдан орон байр, эд хөрөнгөөрөө хохирч өнөөдөр ээжтэйгээ гудманд хонох дээрээ тулжээ. Эл хэргийн талаар тухайн дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргасан боловч одоог хүртэл шалгахгүй байгаа аж.

Тэгвэл ийнхүү залуучуудыг залилж, хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулдаг этгээдийг н.Сумъяа гэдэг байна. Тэрбээр сүүлийн жилүүдэд Universe poker, Bond poker, 1xbt poker зэрэг тоглоомуудаар хэдэн тэрбумаар нь онц их хэмжээний ашиг олдог төдийгүй бусдын данс ашиглан мөнгө угаах гэмт хэрэг үйлддэг аж.

Мөн түүнчлэн н.Сумъяа нь мөрийтэй тоглоом тоглуулдаг зохион байгуулалттай бүлгийн толгойлогч төдийгүй эл бүлэглэлдээ ял эдэлж байсан этгээдүүдийг ажиллуулдаг гэх мэдээлэл бий.

Угтаа Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалттай.

Гэвч эдгээр покерын клубын эздэд Монгол улсын хууль үйлчилдэггүй төдийгүй тэд хууль хэрэгжүүлдэг цагдаа нарыг хүртэл санхүүжүүлдэг байна.

Тэгвэл дээрх мөрийтэй тоглоомонд н.Сумъяагаас санхүүжилт авдаг хамжигчаар ажилдаг цагдаагийн нэр бүхий албан тушаалтнуудыг дараагийн нийтлэлээр дэлгэх болно

Энэхүү Мөрийтэй тоглоомд донтсон залуучууд эд хөрөнгө, орон сууц, автомашин зэрэг үнэт эд зүйлүүдээ алдах, цаашлаад сэтгэл санаагаар унаж мөнгө олох зорилгоор өөр төрлийн гэмт хэрэг үйлдэх, гэр бүл салах, амиа хорлох эрсдэл үүссээр байна.

Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.