| | USD/MNT 0₮
Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр 10:00 цагт болно. Хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг сунгах тухай хэлэлцэх юм. Тус комиссоос гаргасан шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар баталгаажуулдаг журамтай.
Өнгөрсөн сард Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг наймдугаар сарын 31-нийг хүртэл сунгасан бөгөөд ирэх долоо хоногт өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлсэн хугацаа дуусгавар болж байгаа билээ.
Тэгэхээр энэ хугацааг үргэлжлүүлэн сунгах уу, эсвэл хугацаагаа цуцлах уу гэдгийг өнөөдөр шийдэх юм байна.
Дашрамд дуулгахад, манай улсад коронавирусийн халдварын тохиолдолууд бүгд гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэн бөгөөд 298 тохиолдлын 96.6 хувь нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 3562 хүн ажиглалтад байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн билээ.