| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа: Нийт батлагдсан 298 тохиолдлын 289-ыг нь эмчилж, одоо есөн хүн эмчлүүлж байна

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар коронавирусийн цар тахал дэлхийн 216 улсад бүртгэгдэж, 23 сая 347 мянган хүн энэ өвчнөөр өвчилж,  819 мянган хүн  нас барж, 16 сая гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.  Сүүлийн 24 цагийн хугацаанд 253 мянган хүн шинээр халдвар авч, 5 мянга гаруй хүн эндсэн байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа “ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори  болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр нийт 1011 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа. Нийт батлагдсан тохиолдол 298 байгаа. Үүнээс 289 нь эмчлэгдсэн, 31 хүн сувилалд, гэрийн ажиглалтад 40 хүн, ажиглалт тандалтын хугацаа дууссан 218 хүн, ХӨСҮТ-д 9 хүн эмчлэгдэж бөгөөд 7 нь хөнгөн, 2 нь хүндэвтэр гэсэн үнэлгээтэй байна" гэв.

Өнөөдрийн байдлаар коронавирусийн цар тахал дэлхийн 216 улсад бүртгэгдэж, 23 сая 347 мянган хүн энэ өвчнөөр өвчилжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.