| | USD/MNT 0₮

Ломбаруудыг шалгаж эхэлжээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас барьцаалан зээлдүүдэх үйлчилгээ эрхлэгчид буюу ломбардуудын үйл ажиллагаанд өнөөдрөөс хяналт шалгалт хийхээр болжээ. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний MNS 5274 2017 стандарт 2018 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн.

Шинэ стандарт үйлчлээд хоёр жилийн хугацаа өнгөрсөн ч хэрэгжилт сул, хангалтгүй байгаа  талаарх гомдол иргэдээс ирэх болсон тул хяналт, шалгалтыг эрчимжүүлэхээр төлөвлөсөн байна. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 800 гаруй Ломбард үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд олонх нь   гэрээний нөхцөл, хүүг өөрсдийн дураар  тогтоож  хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчдөг байна. 

Энэ талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ "Ломбардын журам нь бичгээр ил тод байдаг ч ихэнхдээ мөнгө хүүлэлт, гэрээний нэг талын давуу байдал үйлчилж байна. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгч хэрэглэгчийн эрх ашиг ноцтой зөрчигддөг. Зөвхөн өөрийн эрх ашгийг хамгаалах хуулийн заалтыг хагас  дутуу мэддэг,  хэрэглэгчийн эрх ашгийн тухай ойлголт,  мэдлэггүй, мэдээлэлгүй байна.  Хуулиа дагаж мөрдүүлэхийн тулд хяналт шалгалт хийхээс өөр аргагүй" гэв. 

Тиймээс энэ удаагийн шалгалтаар ломбардуудын хүү, алданги хуульд нийцэж буй эсэх, барьцаанд тавьсан эд  зүйлийг хураах, зарж борлуулахдаа хэрэглэгчийн эрх ашгийг зөрчиж байгаа эсэх, үнэлгээг зах зээлийн зарчмаар тооцож байгаа эсэх зэргийг  шалгаж, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих юм байна. 

Ломбардын журам нь бичгээр ил тод байдаг ч ихэнхдээ мөнгө хүүлэлт, гэрээний нэг талын давуу байдал үйлчилж байна. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгч хэрэглэгчийн эрх ашиг ноцтой зөрчигддөг. Зөвхөн өөрийн эрх ашгийг хамгаалах хуулийн заалтыг хагас дутуу мэддэг, хэрэглэгчийн эрх ашгийн тухай ойлголт, мэдлэггүй, мэдээлэлгүй байна. Хуулиа дагаж мөрдүүлэхийн тулд хяналт шалгалт хийхээс өөр аргагүй
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.