| | USD/MNT 0₮

Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, гэрч хохирогчийг түр хамгаалах байртай болно

НҮБ-аас дэлхийн 180 гаруй оронд жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ныг хүртэл “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг зарладаг уламжлалтай.

Уг аяны хүрээнд БГД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санаачлан дүүрэгтээ хүчирхийлэлд өртсөн хүүхэд, гэрч хохирогчийг түр хамгаалах, стандартад нийцсэн байртай болохоор ажиллаж байна.

Энэ дагуу БГД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Сэмжидмаа дүүргийн “Хүүхэд залуучуудын ордон” болон “Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус хэлтэс энэ оны 3-р улирлын байдлаар дүүргийн нутаг дэвсгэрт гэр оронгүй явсан 67 хүүхдийг илрүүлж харъяа дүүрэг, орон нутагт, найман хүүхдийг холбогдох байгууллагуудын хамгаалах байранд шилжүүлсэн байна.

2020 онд Баянгол дүүрэгт 129 хүүхэд хүүхдийн эсрэг гэмт хэргийн хохирогч болж, 51 хүүхэд эрхээ зөрчүүлсэн нь бүртгэгджээ. Эдгээрээс хүүхдийн биед гэмтэл учруулсан 44, хүүхдийг хуурч залилсан 21, эд зүйлийг нь хулгайлсан 18, дээрэмдсэн 16, бэлгийн хүчирхийлэлд өртсөн 16 гэмт хэрэг үйлдэгдсэн байна.

Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, гэрч хохирогчийг түр хамгаалах байртай болно
LIVE

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.