| | USD/MNT 0₮

Орон сууцны гадна зогсоолд байсан ДӨРВӨН автомашин шатжээ

2019 оны арванхоёрдугаар сарын 31-нээс 2020 оны нэгдүгээр сарын 01-нд шилжих шөнө орон сууцны гадна зогсоолд байсан дөрвөн автомашин шатжээ. Тухайлбал, Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 54 дүгээр байрны дэргэд иргэн Б-гийн “Тоёота Приус 20” загварын суудлын автомашин, Ч-гийн “Тоёота Приус 30” загварын суудлын автомашин, М-ийн “Тоёота Коровон” загварын суудлын автомашин, Д-гийн  “Санта Ри” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн 05:03 цагт хүлээн авчээ. Уг дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км замыг туулан 05:08 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан байна.

2019 оны арванхоёрдугаар сарын 31-нээс 2020 оны нэгдүгээр сарын 01-нд шилжих шөнө орон сууцны гадна зогсоолд байсан дөрвөн автомашин шатжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.