| | USD/MNT 0₮

Эхчүүдийн төрүүлж өсгөсөн хүүхдийнх нь тоогоор улсад ажилласан жилийг 1.6 жилээр нэмэгдүүлнэ

Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдийг урамшуулах, нийгмийн баталгааг нь сайжруулах, хүн амыг өсгөх бодлогуудыг Засгийн газраас дэвшүүлж байна. Энэ бодлогын хүрээнд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлнэ.

Уг хуулийн хүрээнд Эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил, зургаан сарыг нэмж тооцно. Жишээлбэл, 4 хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдийн улсад ажилласан жил, нийгмийн даатгал төлсөн жилийг  6 жилээр  нэмэгдүүлэн тооцож, цалингаас тэтгэвэр бодох хувь 9 хувиар нэмэгдэх болно. 

ЭХЧҮҮДИЙН ХҮҮХДЭЭ АСАРЧ БАЙХ ХУГАЦААНД НЬ ШИМТГЭЛ ТӨЛСӨН ХУГАЦААГ ТАСРАХГҮЙ БАЙХААР ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДҮҮЛЭВ

Сайн дураар даатгуулсан эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 70 хувиар тооцож байсныг 100 хувиар тооцож олгохоор боллоо. Эхчүүдийн хүүхдээ гурван нас хүртэл асрах хугацааны тэтгэвэр, тэтгэмжийн шимтгэлийг өөрөө хариуцаж байсныг 50 хувийг Тэтгэмжийн даатгалын сангаас болон улсын төсвөөс, 50 хувийг эх өөрөө төлөхөөр болсон. 

Эх сурвалж: ХНХЯ

Эхчүүдийн төрүүлж өсгөсөн хүүхдийнх нь тоогоор улсад ажилласан жилийг 1.6 жилээр нэмэгдүүлнэ
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.