| | USD/MNT 0₮

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ЗАМ ТЭЭВРИЙН НОЦТОЙ ОСОЛ ГАРААГҮЙ БАЙНА

Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 408 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 305-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтэж бэртсэн байна. Ноцтой зам тээврийн осол бүртгэгдээгүй байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 3 тохиолдолд бүртгэгдсэн байна.

 Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

Амралтын өдрүүдэд зам тээврийн ноцтой зам тээврийн осол бүртгэгдээгүй байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.