| | USD/MNT 0₮

Д.ГАНТУЛГЫН ХЭРЭГТ “ҮЙЛЧИЛСЭН” ШИНЖЭЭЧ ЭМЧ НАРТ ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛЖЭЭ

ШШҮТ-ийн шинжээч эмч Х.Түвшин-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнгөрсөн сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болох байсан ч хойшилсон байдаг юм. Учир нь хохирогч Ч.Наранзаяа, болон шинжээч эмч Ч.Баттогтох, Ш.Сарантуяа, гэрч Ж.Батдэлгэр, М.Энхтайван, Ч.Саранзаяа нар хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралд ирээгүй гэдэг шалтгаанаар хойшлуулсан байдаг.

Тодруулбал, хохирогч Ч.Наранзаяа шүүх хуралд ирээгүй тул тодорхой хугацаатайгаар хойшлуулжээ.

Прокуророос Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дээрх эмч нарт Эрүүгийн хуулийн 21.4.1, 21.1.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн заалт:

21.4 дүгээр зүйл.Шинжээч зориуд худал дүгнэлт гаргах

1.Шинжээч шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал дүгнэлт гаргасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

21.1 дүгээр зүйл.Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах

2.Гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Д.Гантулгын хэрэгт худлаа дүгнэлт гаргасан ШШҮТ-ийн шинжээч эмч нарт холбогдох шүүх хурал дахин хойшилжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.