| | USD/MNT 0₮

Ч.Ариунболд: Хөгжлийн банкны асуудал анхаарлыг татангуут олон нийтийн санаанд автан хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт явуулж болохгүй

Өнөөдөр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатад холбогдох хэргийн шүүх хурал болох юм. Түүний өмгөөлөгч Ч.Ариунболд хэргийн талаар мэдээлэл өгөв.

Тэрээр мэдээллэхдээ: “Миний үйлчлүүлэгчийг гурван хэрэгт буруутгасан. Өнөөдөр давж заалдах шатны шүүх хурал болно. Н.Мөнхбатыг өмнө нь шалган, хэргийг хаасан ч Хөгжлийн банкны асуудал олон нийтийн анхаарлыг татангуут олон нийтийн санаа бодолд автан, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт явуулж болохгүй. Одоо ямар хэргээр шалгаж байна гэхээр MCS-ийн барьсан, Говийн замыг төр худалдан авч, төлбөрийг зам ашиглагч болох “Эрдэнэс Монгол” компани төлөөгүй. Энэ зээлд буруутгаж, яллагдагчаар татан, цагдан хорьсон.

Н.Мөнхбатад өөрийгөө өмгөөлөх эрхийг олгохгүй байна. Хөгжлийн банкны дүрэмд нийт зээлийн 60-аас дээш хувийг экспортын чиг баримжаатай зээлд олгоно гэж заасан ч хэрэгжээгүй. Мөн миний үйлчлүүлэгчийг үнэтэй байр авсанд буруутгадаг. Тухайн үед хэд хэдэн оффисоос (Central tower гэх мэт хотын төвийн оффисууд) үнийн санал авч, банкны байрны шаардлага хангасан гэж үзэн, ХХБ-ын шинэ байрнаас худалдан авсан юм билээ.

Өндөр үнэтэй зар сурталчилгаа хийсэн тухай мөн ярилаа. Н.Мөнхбат нийт 2.5 тэрбум ам.долларын бондыг босгосон банкир хүн. Зар сурталчилгааны зардлыг Монгол Улсыг гадаадад сурталчлах, бонд босгох зорилгоор ашигласан гэв.

Засгийн газрын 2013 оны 299 дүгээр тогтоолын хоёр дахь хэсэгт заасан шийдвэрийн дагуу Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд барьсан 239 км авто зам, Гашуунсухайт боомтын хүчин чадлыг нэмэх, дэд бүтцийн байгууламжийг төрийн өмчид худалдан авахад зориулан Хөгжлийн банкнаас 170 тэрбум төгрөгийн зээлийг 2014 оны хоёрдугаар сарын 10-нд "Эрдэнэс Монгол" ХХК-д олгосон. 2014 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр “Энержи Ресурс” ХХК-д замын төлбөрийг шилжүүлжээ.

 

Дээрх авто зам, дэд бүтцийн байгууламжийн төлбөрийг төлж барагдуулсан. Төрийн өмчид худалдан авч, замыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн юм.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн239 км авто зам, Гашуунсухайт боомтын хүчин чадлыг нэмэх, дэд бүтцийн байгууламжийг төрийн өмчид авахад зориулан Хөгжлийн банкнаас 170 тэрбум төгрөгийн зээлийг 2014 онд олгосон.

Өнгөрсөн хугацаанд зээлийн төлөлтөд 29.2 тэрбум төгрөг, зээлийн хүүд 77.6 тэрбум төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүд 947 сая төгрөг буюу нийт 107.8 тэрбум төгрөгийг "Эрдэнэс Монгол" ХХК-иас "Монгол Улсын Хөгжлийн банк" ХХК-д төлсөн.

Ковид-19 цар тахлын улмаас 2021 оны 4-р сараас нүүрс тээвэр зогссон тул зээл төлөлтийг хугацаандаа төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 141.3 тэрбум төгрөг, зээлийн хүүний хуримтлагдсан өглөг 10.6 тэрбум төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өглөг 225.9 сая төгрөг байна. Нийт 152.2 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байна.

2014 онд Хөгжлийн банкнаас жилийн 4.25 % хүүтэй зээл олгосон боловч 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн нэмэлт гэрээгээр жилийн хүүг 6.06 % болгон хүүгийн түвшинг нэмэгдүүлсэн. Мөн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан нэмэлт гэрээгээр жилийн 9.5 % болгосон. Хүүний түвшин нэмэгдүүлснээр жилд 7.5 тэрбум төгрөгийн хүүгийн зардалын дарамт үүссэн. Энэхүү хүүгийн зөрүүгээр 45 тэрбумын хүүгийн төлбөр төлж, үндсэн зээлээс хасагдаагүй.

Ч.Ариунболд: Хөгжлийн банкны асуудал анхаарлыг татангуут олон нийтийн санаанд автан хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт явуулж болохгүй
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.