| | USD/MNT 0₮

Угаартсан иргэдийн талаарх мэдээллийг нуу гэсэн үүрэг даалгавар өгсөн үү

 

Өнгөрсөн шөнө угаартсан иргэдийн талаарх мэдээлэл холбогдох газруудад ирээгүй гэсэн сайхан мэдээг өглөө дуулгасан.

 

Нэг шөнө ч гэсэн иргэд сайжруулсан шахмал түлшинд угаартаагүй бол аштай юу даа гэж бодож байтал өөр мэдээ дуулдаа. Тухайлбал, угаарын талаарх мэдээллийг нуу, мэдээлэхгүй байх үүргийг дээрээс холбогдох газруудад өгсөн талаар УИХ-ын гишүүн Г.Уянга өөрийн нүүр номондоо жиргэжээ.

 

Иргэдэд шахмал түлштэй холбоотой мэдээллийг ил тод, нээлттэй хүргэхийн тулд албаны хүмүүс өдөр бүрийн өглөөний 10.00 цаг, өдрийн 16.00 цагаас мэдээлэл өгөхөөр болсон гээд байдаг. 

 

Тэр зарчмаараа өнөө өглөөний мэдээллийн үеэр урьд шөнийн байдлаар нийт 15 өрхийн 32 хүн хордсон гэх дуудлага өгснөөс хоёр том хүн, нэг хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа, харин угаартсан гэх дуудлага ирээгүй гэж мэдээлсэн.


Гэтэл яагаад дүүргийн эмнэлгүүдэд угаарын талаарх мэдээллийг чандлан нууцлахыг яагаад үүрэгдэв. Айдаст автсан иргэдийг аюулгүй, хүн угаартахгүй хордохгүй байгаа гэж худлаа мэдээлэл тараах ямар учиртай юм бол. Хэн ийм чиглэл өгөв гэдэг нь сонирхол татаж байна.

 

 

О.Гал 

Гэтэл угаарын талаарх мэдээллийг нуу, мэдээлэхгүй байх үүргийг дээрээс холбогдох газруудад өгсөн талаар УИХ-ын гишүүн Г.Уянга өөрийн нүүр номондоо жиргэжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.