| | USD/MNT 0₮

Залуу аварга нэхэмжлэлээ буцааж, өсөх идэр начин шүүхэд хандана

Өнгөрсөн жилийн улсын наадамд түрүүлж, аварга цол хүртсэн Э.Оюунболд Улсын баяр наадам зохион байгуулах хороог шүүхэд өгсөн билээ. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс Э.Оюунболдын гаргасан нэхэмжлэлийг өнгөрсөн есдүгээр сарын 19-нд буцаасан.

Улмаар шүүхээс Э.Оюунболдын нэхэмжлэлийг нэмж тодруулах шаардлагатай гэж буцаажээ.

Ингэхдээ, Э.Оюунболд нь шүүхээс тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэлийн бүрдүүлэх материалыг хангаж тус шүүхэд ирүүлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг буцаах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан байна.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр Э.Оюунболдын бүрдүүлэх материал хангагдсан бөгөөд шүүх хурлын тов хараахан гараагүй байгаа аж. Тэрбээр дахин шүүхэд хандах хэрэгтэй юм байна.

Харин Баянхонгор аймгийн харьяат Өсөх идэр начин Д.Цэрэнтогтох нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандана гэсэн мэдээлэл гарлаа.

Тодруулбал, түүнийг сэргээш хэрэглэсэн гэж Допингийн эсрэг төвөөс мэдээлсэн. Харин Д.Цэрэнтогтох начин Б сорьцийн шинжилгээний хариугаа баталгаажуулахаар А сорьцийн шинжилгээ өгөөд чимээгүй болсон юм. Тэгвэл түүний А сорьцийн шинжилгээний хариу ирсэн бөгөөд Б сорьцтойгоо таарчээ.

Тиймээс тэрбээр шинжилгээнийхээ хариуг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандана гэдгээ өөрөө мэдэгджээ.

Харин өнөөдрийн байдлаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан хүсэлт ирээгүй байгаа талаар шүүхийн эх сурвалж хэллээ.

 

О.Гал 

 

Э.Оюунболд нь шүүхээс тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэлийн бүрдүүлэх материалыг хангаж тус шүүхэд ирүүлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг буцаах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.