| | USD/MNT 0₮

ХҮҮХЭД ОРОЙТОЖ ХЭЛД ОРОХ ШАЛТГААНУУД

ХҮҮХЭД ШҮЛСЭЭ:
1. Шүд ургах үед
2. Ямар нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэх үед
3. Уруул орчмын булчин сайн хөгжөөгүй байх зэрэг үед гоожуулдаг. Гурав дахь шалтгаан нь хүүхэд оройтож хэлд орох, дуудлага буруу байх гол шалтгаан болдог байна.

 ХҮҮХЭД ХЭЛД ОРОХГҮЙ БАЙХ ГОЛ ШАЛТГААНУУД:

1. Хүүхэд ярихыг хүсч байсан ч уруул орчмын жижиг булчингууд төдийлөн сайн хөгжөөгүй учир ойлгомжтой ярьж чаддаггүй.Энэ булчингийн хөгжлийг удаашруулах гол хүчин зүйл нь УГЖ юм.

Нэг наснаас хойш угж хөхүүлэх нь уруул орчмын булчингийн хэвийн хөгжлийг алдагдуулж, зарим үгийг тод хэлж чадахаа больдог.

2. Мөн багаас нь хоол идүүлэхийн тулд утас, зурагтын реклам харуулж сатааруулах нь дэлгэцээс хамааралтай болох гол суурь болдог гэдгийг бид анзаардаггүй.

  2 хүртэлх насны хүүхэд зурагт үзэх ямар ч шаардлагагүй. Томчууд бид ч гадаад хэлийг сурахдаа хэн нэгтэй харилцан ярилцаж байж сайн сурдаг. Гэтэл зурагтыг зохистой хэмжээнээс хэтрүүлэн үзэж буй хүүхдүүд зурагтын дуу авиаг богино хугацаанд сонсоод л өнгөрнө үү гэхээс харилцан ярилцах боломжгүй байдаг. Улмаар хүүхэд ярихгүй байсаар байгаад уруул орчмынх нь булчингийн хөгжил явагдаж чадахгүйгээс хүүхэд ярихаас залхуурч, хөшиж эхэлдэг.

3. Хүүхэдтэйгээ бага ярилцах. Хүүхэд эхийн хэвлийд байх 27 долоо хоногтойгоосоо таны ярилцахыг мэдэрч эхэлдэг. Төрсний дараа хөхөө хөхөж байхдаа, живхээ солиулж байхдаа ч харцаараа ярилцаж байдаг. Энэ үед ээж аав нь нүд рүү нь хараад тайвнаар хайрлаж буйгаа, хийж буй үйлдлээ гэх мэтийн энгийн зүйлсийг байнга ярилцаж байх хэрэгтэй.

  УРУУЛ ОРЧМЫН БУЛЧИНГ ХӨГЖҮҮЛЭХ АРГА:

- Хоолыг нь аль болох сайн зажлуулж идүүлэх
- Хүүхдээ ээжийнхээ амны хөдөлгөөнийг дуурайлган хөдөлгөж болохоор, болж өгвөл хамгийн томоор амаа ангайж удаан гэгч нь ярих
- Хүүхэд гараараа ээжийнхээ уруулын хэлбэрийг өөрчлөн оролдох нөхцөлийг бүрэлдүүлж, хүүхэдтэйгээ ойрхон ярилцах
- Хүүхэдтэйгээ ярихдаа аль болох үгийг бүтнээр нь хэлэх
- Лимбэ, бүрээ, хөөсийг хүүхэдтэйгээ ээлжлэн үлээж тоглох
- Хүүхэд юм ярихдаа өөрийнхөө ярьж байгааг, амныхаа хөдөлгөөнийг харж болох боломж өгөх. /толь өгч харуулах г.м/
- Үе тэнгийн хүүхдүүдтэй тогтмол тоглуулж байх нь бусад хүүхдүүдийн ярьж байхыг хараад өөрөө тэр хүүхдүүд шигээ ярихыг оролдож эхэлдэг.

  Зурагт номыг шантралгүйгээр уншиж өгөөрэй. Хамгийн гол нь харилцан ярилцаж унших хэрэгтэй. Хэд уншаад ч хүүхэд тэр номд гарсан үгсийг зөв хэлж чадахгүй байж болно. Тэгсэн ч гэсэн уншиж өгч тэр номд орсон үгэнд дастал нь үргэлжлүүлээрэй.

  Хүүхэд үг, үсэг буруу дуудвал ХҮЧИЛЖ зөв дуудуулах гэсний хэрэггүй, та өөрөө л зөв тод яриад байх хэрэгтэй шүү.

 2,5 наснаас дээш хүүхэдтэйгээ мама, гого, баба гэж товчилж ярихгүйгээр бүтэн үгээр нь ярих хэрэгтэй.

Нэг наснаас хойш угж хөхүүлэх нь уруул орчмын булчингийн хэвийн хөгжлийг алдагдуулж, зарим үгийг тод хэлж чадахаа больдог.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.