| | USD/MNT 0₮

АНУ-ЫН ИХ СУРГУУЛИЙН 50 ШИЛДЭГ ТОГЛОГЧИЙН НЭГЭЭР Ш.ЭНХИЙН-ОД ШАЛГАРЛАА

NBA-ийн тамирчин болж, эх орондоо сагсан бөмбөгийн академи байгуулахыг мөрөөддөг Ш.Энхийн-Од өдгөө АНУ-ын оюутны сагсан бөмбөгийн дээд лигийн “Дэйтон”-ы их сургуулийн багт хүчин зүтгэж буй http://asu.mn/storage/content/August2022/011.jpg

Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү тэрбээр АНУ-ын 2022-2023 оны их сургуулийн нэгдүгээр дамжааны шилдэг 50 тоглогчийн нэгээр шалгарчээ. Өнөө жил Монголын төдийгүй Ази тивийн цорын ганц төлөөлөл болж дэлхийн шигшээд өрсөлдсөн Ш.Энхийн-Од тус жагсаалтын 41-т эрэмбэлэгдсэн байна.

Эл жагсаалтыг өнгөрсөн жилийн 3х3 төрлийн 18 хүртэлх насны ангиллын ДАШТ-ий MVP буюу үнэ цэнтэй тоглогч К.Жорж тэргүүлжээ.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.