| | USD/MNT 0₮

Катар улс хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр шар айраг худалдахыг зөвшөөрлөө

Катарын эрх баригчид ирэх арваннэгдүгээр сард эхлэх хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр цэнгэлдэхэд шар айраг худалдаалахыг зөвшөөрчээ. Ингэхдээ тоглолтын өмнөх гурван цаг, тоглолт дууссанаас хойших нэг цагийн хугацаанд, зөвхөн тасалбартай хүмүүст л худалдах юм байна.  

Үүнээс гадна хөгжөөн дэмжигчдийн бүсэд шар айраг худалдаалах цэгүүдийг гаргаж өгсөн ч 18.30-00.00 цаг хүртэл л зарах хатуу цагийн хуваарь үйлчилнэ. Энэ нь хөгжөөн дэмжигчид тоглолт болгоноор шар айраг олж ууж чадахгүй гэсэн үг юм байна. Тодруулбал, ДАШТ-ий хэсгийн шатанд өдөрт дээд тал нь дөрвөн тоглолт явагдах бөгөөд хамгийн эрт нь орон нутгийн цагаар 13.00 цагт эхэлж байгаа.

Гаднаас ирэгсэд Катар руу шар айраг авч орох боломжгүй. Шар айраг худалдаалахыг зөвшөөрсөн зочид буудал, үйлчилгээний газрууд байдаг ч 0.5 литр шар айраг 18 ам.доллар байдаг. ДАШТ-ий үеэр зарагдах шар айрагны үнэ ямар байх нь одоогоор тодорхойгүй байгаа ажээ.    

 
 
Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.