| | USD/MNT 0₮

О.Хангай аваргын цолны мялаалга наадам өнөөдөр Ховд аймагт болно

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул О.Хангай арав даван түрүүлсэн. Тэрбээр аварга цолныхоо талархал хүндэтгэлийн наадмыг допингийн шинжилгээний хариу гарсаны дараа ард түмэнтэйгээ тэмдэглэнэ гэдгээ мэдэгдсэн юм. Допингийн хариу гарсан бөгөөд түүний цолны мялаалгын тов ч тодорхой болсон юм. Тодруулбал, есдүгээр сарын 13-нд Ховд аймгийн төвд Улсын аварга О.Хангайн мялаалга наадам болно. Өнөөдрийн наадмын барилдаанд түрүүлсэн бөх 10 сая төгрөг авах бол үзүүрлэсэн нь 5 сая төгрөг авах ажээ. 

Дашрамд дурьдахад Ховд нутгийн арслан Ш.Ванчинхүү төрийн наадамд түрүүлснээс 82  жилийн дараа нутгийн хүү О.Хангай аварга цол хүртсэн байдаг юм. 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.