| | USD/MNT 0₮

Амжилтад хүрсэн 6 эмэгтэйн нууц

Карьер булангийнхаа анхны нийлтлэлээр 6 алдартай эмэгтэй бизнес эрхлэгчид хэрхэн бизнесээ эрхлүүлж байсанаа хуваалцсаныг хүргэж байна. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд өөрсдийнхөө амжилтын нууцыг хуваалцахаас гадна, бизнесийнхаа хөгжлийн түүхээ ярьж хэрхэн 0-гээс өөрийн бизнесээ эхлүүлэх зөвлөгөө хүргэжээ. Мэдээж шидэт мэт бизнесийн шажигнасан амжилтад хүргэх арга зам гэж хаана ч байхгүй. Бизнес нь анхны үр өгөөжөө өгтөл зарим хүмүүс хэдэн жилээр өөртөө өөртөө захирал байх мөрөөдлөө тээж явдаг.

     Бид амжилттай яваа эмэгтэй бизнес /Европ, Ази, Канада/ эрхлэгчдээс тэд хэрхэн бизнесээ эрхэлж байсан талаар ярьж өгөхийг хүссэн юм. Тэдгээрийн түүхүүдээс амбицлаг мөрөөдлөө бодит болгоход хувийн зан чанарууд болон амжилтад хүрэх хүслээ байнга  эрчилж байхад тус болсон нь харагдаж байна. Та бүхэнд эдгээр эмэгтэйчүүд жил жилээр өөрийн бизнесээ босгож хөгжүүлж байсаныг уншаад өөрийн ажил хэргийг амжилттай явуулах урам зориг орно гэж найдаж байна.

 

1. Сью Брайнс

   «Хувийн бизнес эрхлэх миний замнал энгийн хувьсал мэт надад санагддаг байлаа».
  «
Миний бизнес зүгээр л өөрийн бизнес эрхлэх гэсэн хүсэл тэмүүлэл дээр суурьлагдаагүй. Эсрэгээрээ , хэрэгцээ шаардлагын дагуу үүссэн. Сайн ээж болоход зориулсан 13 жил өнгөрсний дараа яахав өөрийн хэмжээнд цалингийн дээд түвшинд хүрсэн ч гэлээ нөгөө л нэг хүний дор ажилладаг ажитан хэвээр байсан».
 «
Маш их айдас болон эхний асуудлуудтай тулгарч маш их хугацааг суралцахад зарцуулсаны дараа би сүйрлийн эрмэг дээр ирсэн байсан. Гэхдээ бууж өгөхийн оронд бизнесээ шинэ амжилтад хүргэж орлогоо ахиулахын тулд би өөрийгөө хөгжүүлэх, боловсроход илүү төвлөрсөн. Энэ нь миний хувьд жинхэнэ сорил болж одоогоор би өөрийгөө өөр замналаар төсөөлдөггүй. Мөн өөрийн бизнесээ эхлүүлээд 10 жил өнгөрсөн ч би жил болгон өөрийн ажлаа өргөжүүлэх зорилго тавьдаг».

 «Өнөөдрийн хувьд миний уран бүтээл болон сурган хүмүүжилд дурласан байдал бүхий л айдсаас илүү байдаг. Миний өмнө тулгамдаж гарч ирдэг бүхий л асуудлууд туршлага болж хувиран миний жинхэнэ хүч чадлыг нээдэг».

    Одоогоор Сью Тиффани Анжелестай хамт «Хэрхэн орлогоо ихэсгэж өөрийнхөө үнэ цэнийг мэддэг болох вэ» сэдвүүдээр хичээл заадаг томоохон агентлагын эзэн нь юм.

 

2. София Аморусо

   «Битгий бууж өг, бүгдийг сэтгэлдээ ойр хүлээж авах хэрэггүй мөн “үгүй” гэдэг нь эцсийн хариулт биш гэдгийг санаж яваарай» хэмээн София зөвлөдөг. 

   София 2006 онд Nasty Gal нэртэй винтаж хувцасны дэлгүүрийг еBay дээр нээснээс хойш компаниа өөрийн гэсэн хувцасны брэндтэй, хэдэн сая долларын эргэлттэй гүрнийг бий болгож 2012 онд “Хамгийн хурдан өсөлттэй жижиглэнгийн худалдаа эрхлэгчээр тодорсон билээ. Саяхан New York Times сэтгүүлээс хамгийн их борлуулалттай #GIRLBOSS номын гол дүр нь Nasty Gal-ын ерөнхий захирлын албан тушаалаа орхиж худалдааныхаа маркетингийн удирдлага болон бизнесийн бүтээлч тал дээр анхаарахын тулд ТУЗ-ын гишүүн болсон.

   Nasty Gal-ыг нээхээс өмнө Софияд загварын ертөнц болон бизнесийн салбарын туршлага байгаагүй бөгөөд хүнд хөдөлмөрөөр олдсон өөрийнхөө амжилтыг бүтэлгүйтэх магадлалыг огт авч үзээгүй хэмээхтэйгээ холбодог. «Надад «үгүй» гэж байсан хүн болгон эцсийн дүнд  «тийм» л гэдэг», - гэж тэрээр нэмж хэлсэн.

 

3. Памела Слим

    «10 жилийн турш бүтэн цагаар ажиллахаас гадна би Сан-Францискод байдаг биеэ хамгаалах урлагийн ашгийн бус сургалтын төвд сайн дурын гүйцэтгэх захирал хийдэг байсан».
   «
Миний жирийн ажлын өдөр тасралтгүй 15 цаг үргэлжилдэг байсан. Ажлын дараа илүү хурдан болохоор метрогоор явж 1,5-2 цаг капоэйрээр хичээллэдэг, унтахаасаа өмнө захиргааны үүргүүдээ гүйцэтгэдэг. Амралтын өдрүүдээр хичээл, сургалт мөн сургууль руу олон хүүхэд татахын тулд зар наах гэх мэт ажлуудыг хийж өнгөөрнө».

    «Бүхнийг өөрчилсөн тэр нэг мөч миний 30 насны төрсөн өдрийн өмнөхөн болсон. Байнгын хэт ачаалалтай хуваариас болж хатгаа авч ажлаа солих цаг ирсэнийг ойлгосон. Зүгээр л энэ аймшигт хэв маягаас зугтаж илүү амар амгалан амьдрахын тулд өөрсдийн үйлчлүүлэгч нартаа өгдөг зөвлөгөөний таг эсрэг зүйл хийж ямар ч төлөвлөгөөгүйгээр би урагшаагаа зүтгэсэн».

    «Биеэ эмчлэхэд ямар нэгэн баяр хөөргүйгээр шинэ ажил хайж хэдэн сар өнгөрүүлсний дараа би Hewlett-Packard  руу шилжиж орсон өөрийн хуучин захиралтайгаа холбогдсон юм. Зөвлөхийн ажлыг хийж эхлээд л сэтгэлд гал асаж эхэлсэн. Би шинэ дүрээсээ таашал авч эхэлсэн. Би хэзээ ч их ажиллахаас айж байгаагүй ч гол асуудал нь ажлын зөв арга барилаа олох байсан юм».

    «Сайн дураар 10 жил гүйцэтгэх захирал хийсэн нь намайг бизнес эрхлэгчийн амьдралд бэлтгэсэн байсан. Би хэрхэн яаж том хэмжээний хөтөлбөрүүдийг боловсруулж санхүүжүүлэхийг мэддэг байсан. Би хэрхэн нийгмийн сүлжээг бий болгож хүмүүсийг яаж ажиллуулыг мэддэг. Би яаж эрэлтийн зах зээлийг хэрхэн олж борлуулахыг мэддэг байсан. Тухайн үед, өөрийн гэсэн ажил хэрэгтэй болоод би хөгжиж буй, надад сэтгэл зүйн таашал авчирдаг компанийг бүтээсэн».

   «Энэ жил би хувиараа бизнес эрхлэгчээр ажилласны 20 жилийн ой тохиож байна. Энэ бол маш хүнд хөдөлмөр ч би одоо ч гэсэн ажлаасаа маш их таашал авдаг хэвээр байгаа».

 

4. Тара Джентиле

   «Намайг жирэмсэн гэдэг шалтгаанаар тушаал дэвшүүлээгүй тэр үед би өөрийн гэсэн бизнестэй болохоор шийдсэн».

   «Охиноо төрүүлээд 6 сар өнгөрсний дараа би жижигхэн вэбсайт болон нийгэмлэг үүсгэсэн. Дараа нь би блог худалдаж авч бараг эхний өдрөө л хуучин ажлаасаа илүү их орлоготой болсон».

   «Тэр үеэс хойш миний бизнес ихээхэн өргөжсөн ч би эхэлсэндээ маш их баярладаг

    Тара
бол Creative Live порталын хамгийн амжилттай яваа бизнес-дасгалжуулагчдын нэг бөгөөд өөрийн үйлчилгээний борлуулалтаас бие даасан дижитал бүтээгдэхүүн болгох хүртэлх бүхий л замыг туулсан туршлагатай нэгэн. Үүний ачаар түүний бизнес нь шинэ түвшинд очиж одоогоор тэр өөрийн хичээлүүд дээр үйлчилгээгээ бэлэн бүтээгдэхүүн болгож үнийн зөв стратегийг хэрхэн боловсруулах талаар заадаг.

 

5. Мелисса Голт

   «Корнеллийн их сургуулийг төгсөөд нэг жил өнгөрсний дараа миний ээж гэнэт тархины судасны бөглөрөөс болж нас барсан. Түүний нас баралт өгсөн сургамжийг ойлгоход надад 5 жил хэрэгтэй болсон. Танд таалагдагүй байгаа юмыг хийхэд амьдрал хэтэрхий богино юм. Өөрийн салбартаа ээж маань бусдаас өөр байсан – 7 настайдаа л өөрийгөө юунд хүрэхийг хүсэж байгаагаа мэддэг байсан, Оскарын шагналыг хүртсэн жижигчин. Надад харин үүнийг ойлгоход арай их хугацаа шаардагдсан».

  «Би өөрийнхөө интерьер дизайнер болох мөрөөдлөө биелүүлэхээр шийдэж дахин их сургуульд ичнээгээр сурангаа сонгосон салбартаа бүтэн цагаар ажиллаж эхэлсэн. Гэхдээ тэр үед ч мөн би цагт баригдаж бие даан шийдвэр гаргаж чадахгүй байгаа нь таалагдахгүй хэвээр л байсан».

   «Эцэст нь миний дураараа зан миний карьерыг үгүй хийж үүний зэрэгцээ шинэ боломжуудыг нээж өгсөн…»

  «Би өөрийн компаниа 1994 оны 9 сард нээхийг төлөвлөж байсан юм. Захирлаасаа ээлжийн амралтаа авахыг хүсэхэд тэр надад эрх байхгүй гэж хариулсан. Би үүнийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд өөрийн байр суурин дээрээ бат зогссон. Ажил хэрэгтэй үед захиралтайгаа маргалдах нь мэдээж сайн зүйл биш. Эсэргүүцлээ илэрхийлж би ажлаасаа халагдсан».

   «
Зургаахан сарын дараа миний бизнес эхлэх ёстой байтал би ажилгүй болж өрөнд баригдсан. Тэр үед би бушуу түргэн ажлаа эхлүүлэхээр шийдэж хөдөлгөөнт гал тогооны зохион байгуулагч хийж мөн оройн боловсролын хөтөлбөрүүдийн хүрээнд ажиллаж буй мэргэжилтнүүдэд /өөрөөр хэлбэл миний бизнесийн боломжит үйлчлүүлэгч нарт/ хичээл өгч мөнгө олж эхэлсэн».

   «Надад өмнө нь ярьж байсанчлан айдас амьдралын амьсгалтай тулгарч зогсошгүй, согтоом баясалд хүргэдэг гайхалтай мэдрэмж төрүүлсэн үе байсан. Би өдөрт 15 цаг, долоо хоногийн 6 өдөрт нь ажилладаг байсан – учир нь би үүнийг хүссэн. Би өглөөг тэсэн ядан хүлээж орой унтахыг үзэн яддаг болсон. Би тэр чигээрээ шатаж байсан. 18 сарын дотор би 70,000 долларын өрнөөсөө салж 6 оронтой тоотой орлого олж эхэлсэн. Энэ үзүүлэлт нь жил болгон 5 жилийн турш 2 дахин өссөөр байсан. Өнөөдрийн хувьд би орон сууц болон ажлын зориулалттай барилгуудын дизайн гаргаж интерьер гаргах салбарын бизнес эрхлэх тал дээр зөвлөх үйлчилгээ өгч байгаа».

   «Би та бүхэнд дотор чинь гал асаах зүйлээ олж түүндээ хүрэхэд боломжтой ба боломжгүй бүх зүйлсийг хийгээрэй гэж зөвлөж байна. Ингэснээр та өөрөө ч мэдэлгүй амжилтад хүрчихсэн байна ».

 

6. Беата Шелет

   «80-аад онд хүүхдийн өрөөг чимдэг байсан гайхалтай байгалийн зурагтай фото хананы цааснуудыг санаж байна уу? Би багадаа яг тиймийг авахыг хүсдэг байсан ч надад мөнгө байгаагүй юм. Дараа нь би найзуунынхаа захиалгыг зохион байгуулж дистрибьютор болвол өөртөө үнэгүйг авах боломжтой гэдгийг ойлгосон. Ингээд 12 насандаа би өөрийн унтлагын өрөөндөө плакатын бизнес эрхэлж эхэлсэн юм».

   «Том болсоныхоо дараа би Elle сэтгүүлийн фоторедактороор ажиллаж эхэлсэн. Би өөрийгөө илэрхийлэх бүрэн эрх чөлөөтэй байсан /яагаад гэвэл эцсийн дүнд сэтгүүлд миний л санаанууд хэрэгтэй байсан/. Гэхдээ... ямар нэгэн зүйл байнга дутагдаад байдаг байсан. Сайн бодсоны эцэст би дараах 3 дүгнэлтэнд хүрсэн:

  1.        , Би захирал болмоор байсан.
  2.      Надад маш их санаа байсан ч захирлууд бүгдийг нь хүлээн зөвшөөрдөггүй байсан.
  3.      Би дэлхийг өөрчилмөөр байсан.

     Харин одоо би үүнд хүрсэн! Би өөрийн бүх карьерыг л хувийн бизнес эрхлэгч хийхдээ босгосон. Та айдсаа даван туулж хичээнгүйгээр хөдөлмөрлөх хэрэгтэй болох ч үр дүн нь таны хүлээлтээс хамаагүй өндөр байх болно».

 

     Хамгийн амжилттай явж буй бизнес эрхлэгчид хоорондоо маш адилхан байдаг: тэдгээрийг хөдөлмөрч, зорилгодоо үнэнч байдал, ялалт руу зогсолтгүй тэмүүлэх гэх зэрэг зан чанарууд нэгтгэдэг. Тийм учраас хэрхэн амжилттай бизнес эрхлэгч болох талаар бодохдоо өөрөөсөө асуугаарай : дээрх зан чанарууд танд байгаа юу? амжилтад хүрэхийн тулд та юугаа золиослоход бэлэн байгаа вэ? Учир нь амжилттай бизнес эрхлэгчийн түүх бол үргэлж ирээдүйн ялалтын төлөө ямар нэгэн зүйлээ золиосолсон түүх байдаг юм.

    Хэрвээ та бизнесээ 0-гээс хэрхэн хөгжүүлэх талаар бодож байгаа бол та бодохгүйгээр ямар нэгэн үйлдэл хийж эхлээрэй! Зөвхөн тэгсэн тохиолдолд та амжилттай бизнесийг хэрхэн байгуулж хөгжүүлж болохыг мэдэрч бас ойлгох болно.

 

My Career

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.