| | USD/MNT 0₮

Хакухо аавынхаа алдрыг мөнхжүүлэх хөшөөг Үндэсний соёл амралтын хүрээлэнд байгуулна

Мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Даваажаргал дөрвөн жилийн дараа Монгол нутагтаа ирээд буй. Түүнийг өнөөдөр НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хүлээн авч уулзжээ.

Энэ үеэр Хакухо М.Даваажаргал өөрийн аав, Монгол Үндэсний бөхийн дархан аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт, Ж.Мөнхбат агсны алдрыг мөнхжүүлэх гэрэлт хөшөөг Улаанбаатар хотын Үндэсний соёл амралтын хүрээлэнд байгуулах зорилгоо танилцуулсан байна.

НИТХ-ын дарга түүний хүсэлтийг хүлээн авч, "Их аваргын алдар цууг мөнхжүүлэхэд нийслэлийн иргэд бид баяртай байх бөгөөд бүх талаар дэмжин ажиллана" гэжээ.

Хакухо М.Даваажаргал ирэх оны нэгдүгээр сард зодог тайлах ёслолоо хийж, Миягино дэвжээг өв залгамжлах аж.

Тэрбээр сумо бөхийн дэвжээнээ 1,187 давж, 45 удаа түрүүлэн Японы Эзэн хааны цомыг авсан цорын ганц бөх билээ.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (9)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.