| | USD/MNT 0₮

Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс О.Дархижав мөнгөн медаль хүртлээ

Бахрайны Манама хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна.

 

Уг тэмцээний эмэгтэйчүүдийн 76 кг-ын жингийн огцом өргөлтийн төрөлд манай Үндэсний шигшээ багийн тамирчин О.Дархижав 98 кг-ыг өргөснөөр мөнгөн медаль хүртжээ. 

 

Азийн аварга шалгаруулах уг тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин оролцсоноос одоогоор хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байгаа юм. 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.