| | USD/MNT 0₮

Б.Энххүслэн Тайландын улсын аваргад оролцож Монголын дээд амжилтыг шинэчлэв

Тайландын усанд сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээн тус улсын нийслэл Бангкок хотод энэ сарын 21-23-нд болжээ.

Энэ тэмцээнд Б.Энххүслэн оролцож зургаан төрөлд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон бөгөөд 200 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд ДАШТ-д В цагийг биелүүлсэн тамирчин болсон байна.

Тэрээр

50 метрийн өврөөр даллах сэлэлтээр 26.54 секунд

800 метрийн өврөөр даллах сэлэлтээр 8 минут 47.20 секунд

100 метрийн өврөөр даллах сэлэлтээр 56.08 секунд

200 метрийн өврөөр даллах сэлэлтээр 1 минут 58.23 секунд

100 метрийн мэлхий сэлэлтээр 1 минут 12.50 секунд

200 метрийн холимог сэлэлтээр 2 минут 17.49 секундэд барианд орсон гэж БТСУХ-оос мэдээллээ.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.