| | USD/MNT 0₮

Ш.Энхийн-од анхны тоглолтдоо гараанд гарч баг нь ялалт байгуулжээ

Монголын сагсан бөмбөгийн түүхэнд NCAA-гийн "Дэйтон Флэйерс" багт анхлан мөрөө гаргасан Шаравжамцын Энхийн-Од өнөөдөр NCAA-гийн I дивизионы улирлын өмнөх анхны тоглолтоо хийв. Түүний баг нь өнөөдөр өглөө Охайо мужийн "Дэйтон арена"-даа "Кэпитал" багийг хүлээн авч тоглон 80:42-оор буулган авчээ. Майк Ш.Энхийн-Од багийнхаа гараанд гарч 28:11 минутыг талбайд дээр өнгөрөөж 9 оноо, 3 самбараас бөмбөг авалт, 3 дамжуулалт өгч, талбай дээр +40 гэсэн үзүүлэлттэй тоглосон. Түүний баг нь арваннэгдүгээр сарын 7-нд "Линденвүүд" багтай улирлын эхний тоглолтоо албан ёсоор хийнэ.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.