| | USD/MNT 0₮

Монголын анхны цахим сагсан бөмбөгийн лигийг зохион байгуулна

Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа цахим спортын нэг төрөл болох 2К сагсан бөмбөгийн төрлөөр хичээллэгч залуусыг дэмжих, ур чадварыг хөгжүүлж олон улсын хэмжээнд амжилттай өрсөлдүүлэх зорилгоор Монголын Цахим Сагсан бөмбөгийн Холбоо өнгөрсөн зун байгуулагджээ. Тус холбооноос зохион байгуулах гэж буй Монголын анхны Цахим Сагсан бөмбөгийн лигийг танилцуулах өдөрлөг болж өнгөрлөө. Тус лигт Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн багууд өөрсдийн цахим багийг оролцуулах хүсэлтээ ирүүлээд байгаа бөгөөд үзэгчдэд тун сонирхолтой хэлбэрээр зохион байгуулж UNISPORTS сувгаар шууд дамжуулагдах юм байна. Арга хэмжээний хүрээнд МЦСБХ-ноос Монголын цахим шигшээ багийг танилцуулсан бөгөөд шигшээ баг маань тун удахгүй ДАШТ-ий урьдчилсан шатны шалгаруулалтын тоглолтуудад оролцож эхлэх хуваарьтай байгаа байна.

Дасгалжуулагч н.Баттулга “2020 онд анх манай залуус цахим сагсан бөмбөгийн олон улсын тэмцээнд оролцож байсан. Тэрнээс хойш залуус нэмэгдсэн. Тиймээс бид ярилцаад холбоог байгуулж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Бидний зүгээс хамгийн түрүүнд хийх ажил бол Монголын сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтарч ажиллах учраас мөн дээд лигийн багуудтай хамтарч ажиллах нь зөв гэж үзсэн” гэв.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.