| | USD/MNT 0₮

С.Эрдэнийн талынхан намын даргаараа Д.Ганбатыг ёсчлон батламжлав

С.Эрдэнийн талынхан намын даргын сунгаагаа зарлаж, намын даргаа тодруулж батламжилсан билээ. Тодруулбал, Ардчилсан намын мянга мянган гишүүд, дэмжигчдийн итгэлээр Ардчилсан намын даргын сонгуульд нийт 143.421 гишүүнээс 79.489 гишүүн саналаа өгч 22.000 мянган гишүүний санал буюу 2022.34 оноогоор ялалт байгуулсан Монгол Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан намын ҮБХ-ны дарга Дашдондогийн Ганбатыг Ардчилсан намын даргаар ёсчлон батламжлах АН-ын ээлжит бус XVI их хурал албан ёсоор хуралдлаа. 

Ардчилсан намын даргыг батламжлах ээлжит бус XVI Их хурлыг танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулж цахимаар 486 төлөөлөгч, танхимаар 21 аймаг, 9 дүүрэг улс орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 350 төлөөлөгч нийт 836 их хурлын төлөөлөгч оролцжээ. Намын даргыг ёсчлон батлах тухай тогтоолыг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд нийт гишүүдэд уншиж танилцуулж, санал хурааснаар Ардчилсан намын шинэ даргаар Д.Ганбатыг албан ёсоор батламжилсан байна. 

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.